Стив Нэш

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Стивен Жон "Стив" Нэш (англ. Stephen John "Steve" Nash; 1974 оны хоёрдугаар сарын 7, ӨАБНУ, Иоханнесбург) — Канадын мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд НБА-гийн домогт тоглогч. Түүний НБА-д гүйцэтгэсэн оновчтой дамжуулалтын тоо 2013 онд арван мянга давж уг амжилтаа бүх цаг үеийн тавдугаарт эрэмбэлүүлсэн. 2005 болон 2006 онуудад улирлын үнэ цэнэтэй тоглогчийн шагналын эзэн болж байв. Төр засгаасаа амжилтаа үнэлүүлэн офицерийн одонгоор 2007 онд шагнуулсан.[2].

Нэш хууль зүйн ухааны доктор зэрэгтэй.

Замнал[засварлах | edit source]

Стив Нэш 1996 оны драфтын 15 дахь сонголтоор Финикс Санз багт очиж байв.

Тэрээр сагсан бөмбөгчин болоогүй байсан бол хөлбөмбөгчин байжээ.

1998 онд Даллас Маверикс багт шинэхэн тоглогч Дирк Новицкитой очиж, зургаан жилийн турш НБА-гийн хамгийн сайн хослол болон тоглож байлаа. Нэш 2004-2005 оны улиралд Финикс Санз багтаа эргэн ирж, шилдэг тоглолтоо гайхуулан 2005 (15.5 оноо, 11.5 дамжуулалт дунджилсан), 2006 (18.3 оноо, 10.5 дамжуулалт дунджилсан) оны улирлын шилдэг тоглогч, түүнчлэн бүх оддын тоглолтонд гурван удаа сонгогдон оролцож Финикс багийн түүхэндээ хасагдах шатны тоглолтуудад амжилттай тоглоход нь түлхүүр тоглогч нь байсан түүний оролцоо онцгой байлаа. 2012 оны долоодугаар сарын 11-нд Лос-Анжелес Лейкерс баг гэрээ байгуулан элсүүлсэн юм. Шинэ багтаа тоглох анхны улирал Нэшийн хувьд НБА дахь 17 дахь улирал нь байсан ч нурууны бэртлийн улмаас нилээд олон тоглолтуудад оролцоогүй юм. Нэш 2013 оны нэгдүгээр сарын 8-нд Хьюстон багтай тоглосон тоглолтонд 10000 дахь дамжуулалтыг өгсөнөөр НБА-гийн түүхэнд нэрээ тавдугаарт бичүүлжээ.

Нэш Сиднейн зуны олимпт Канадын шигшээг ахлан оролцож байв.

Лавлах холбоос[засварлах | edit source]

  1. Coro, Paul, "Phoenix Suns' Steve Nash has interest, passport to play overseas", The Arizona Republic, 16 July 2011. Retrieved 20 September 2011.
  2. Walter Gretzky, Steve Nash named to Order of Canada (англ.)

Гадны холбоос[засварлах | edit source]

Загвар:1994 оны ДАШТ-д Канадын сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ