Деандре Жордан

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

бага Хайленд Деандре Жордан (англ. Hyland DeAndre Jordan Jr., 1988 оны долоодугаар сарын 21, Техас, Хьюстон) — Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд НБА-гийн «Лос Анжелес Клипперс» багийн хүчирхэг төв.[1]

Замналын товчоон[засварлах | edit source]

Техасын коллежоос 2008 онд драфтын №35-аар «Лос Анжелес Клипперст» элссэн.

2008 оны нэгдүгээр сарын 21-нд «Лос Анжелес Лэйкерсийн» эсрэг хувийн дээд 23 оноог цагирагт 10 тохон авав.[2] 2011 оны арванхоёрдугаар сарын 11, «Голден Стэйт Уорриорз» будагтай талбайн «ирээдүйн мангас» Жорданыг 43 сая доллараар элсүүлэхээр тохирсон[3] ч 12-нд «Клипперс» татгалзжээ.[4]

2011 оны арванхоёрдугаар сарын 25-нд «Голден Стэйт Уорриорзийн» эсрэг (105:86) хувийн дээд 8 хаалтаа бүртгүүлэв.

2012 оноос тоглолтын ур чадвар мэдэгдэхүйц ахисаар 2014 онд 82 тоглолтонд 67.6 хувьтай довтолж, 10.4 оноо, 13.6 самбар, 2.5 хаалт 35.0 минутанд дунджилж лигийн шилдэг болохоо харуулсан юм.

2015 оны хоёрдугаар сарын 9-нд «Даллас Мавериксийг» (115:98) Жордан 22 онооны хамтаар хувийн 27 самбарыг гүйцэтгэсэн.[5] Эсрэгээрээ «Даллас Маверикст» гуравдугаар сарын 13-нд ялагдсан (99:129) тоглолтонд анх удаагаа холын зайнаас амжилттай довтолжээ.[6]

НБА-гийн үзүүлэлт[засварлах | edit source]

Таних тэмдэг
  ОТ Оролцсон тоглолт   ГГ  Гараанд гарсан  ТДМ  Тоглосон дундаж минут
 ШХ%  Шидэлтийн хувь  3ОШ%  3 онооны шидэлтийн хувь  ЧШ%  Чөлөөт шидэлтийн хувь
 Сам  Самбараас бөмбөг авсан дундаж  Дам  Дамжуулалтын дундаж per game  Тас  Бөмбөг таслалтын дундаж
 Хаа  Хаалтын дундаж  ОД  Онооны дундаж  Тод  Замналын шилдэг үзүүлэлт
Лигийг тэргүүлсэн

Улирал[засварлах | edit source]

Он Баг ОТ ГГ ТДМ ШХ% 3ОШ% ЧШ% Сам Дам Тас Хаа ОД
2008-09 Л.А. Клипперс 53 13 14.5 .633 .000 .385 4.5 .2 .2 1.1 4.3
2009-10 Л.А. Клипперс 70 12 16.2 .605 .000 .375 5.0 .3 .2 .9 4.8
2010-11 Л.А. Клипперс 80 66 25.6 .686 .000 .452 7.2 .5 .5 1.8 7.1
2011-12 Л.А. Клипперс 66 66 27.2 .632 .000 .525 8.3 .3 .5 2.0 7.4
2012-13 Л.А. Клипперс 82 82 24.5 .643 .000 .386 7.2 .3 .6 1.4 8.8
2013-14 Л.А. Клипперс 82 82 35.0 .676 .000 .428 13.6 .9 1.0 2.5 10.4
Замнал 443 331 23.8 .644 .000 .422 7.9 .4 .5 1.6 7.4

Хасагдах шат[засварлах | edit source]

Он Баг ОТ ГГ ТДМ ШХ% 3ОШ% ЧШ% Сам Дам Тас Хаа ОД
2012 Л.А. Клипперс 11 11 22.6 .525 .000 .333 5.3 .4 .6 1.6 4.5
2013 Л.А. Клипперс 6 6 24.0 .455 .000 .222 6.3 .2 .2 1.7 3.7
2014 Л.А. Клипперс 13 13 34.0 .730 .000 .434 12.5 .8 .9 2.5 9.6
Замнал 30 30 27.8 .616 .000 .394 8.6 .5 .7 2.0 6.6

Лавлах холбоос[засварлах | edit source]

Гадны холбоос[засварлах | edit source]