О Жей Мэйо

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Овинтон Ж'Энтони "О Жей" Мэйо (англ. Ovinton J'Anthony "O. J." Mayo, 1987 оны арваннэгдүгээр сарын 5-нд Баруун Виржини мужийн Хантингтон хотод төрсөн) — Америкийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Милуоки Бакс багт тоглодог. Тэр шидэгч-хамгаалагчийн байрлалд тоглодог. 2008 оны драфтын №3 дахь сонголтоор Миннесота Тимбервулвз багт элссэн.

Замнал[засварлах]

Мемфис Гриззлис[засварлах]

О Жей Мэйо драфтаар Миннесота Тимбервулвз багт сонгогдонгуут Мемфис Гриззлис багт шилжигджээ.[1] 2008-2009 онд Мемфисийн улирлын бүх тоглолтонд дунджаар 38.0 минут тоглож, 18.5 оноо, 3.8 бөмбөг авалт, 3.2 дамжуулалт дунджилан Шинэ шинэ тоглогчийн сунгаанд Деррик Роузийн удаад аман хүзүүдэж байлаа. 2011, 2012 онуудад хасагдах шатны тоглолтуудад оролцсон.

Даллас Маверикс[засварлах]

2012 оны долоодугаар сарын 19-нд Даллас Маверикстай гэрээлжээ.[2] Далласын 2012-2013 оны улирлын 82 тоглолтонд дунджаар 35.5 минут тоглож, 15.3 оноо, 3.5 бөмбөг авалт, 4.4 дамжуулалт авчээ.

Милуоки Бакс[засварлах]

2013 оны долоодугаар сарын 13-нд Мэйо Милуоки Бакс багтай гэрээ байгуулсан.[3]

Эшлэл[засварлах]

Холбоос[засварлах]