Удонис Хаслем

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Удонис Жонил Хаслем (англ. Udonis Johneal Haslem, 1980 оны зургаадугаар сарын 9-нд Флорида мужийн Майами хотод төрсөн) — америкийн мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Майами Хит багт тоглодог. Тэр хүчний довтлогчийн байрлалд 40 дугаартай тоглодог.

Хаслем 2002 оны драфтад оролцсон ч эхний 60 нэрсэд багтаж чадаагүй байх үед Майами Хит баг 2003 онд түүнтэй гэрээ байгуулж, тухайн үед зургаа дахь тоглогч байсан Брайан Грантын оронд гараанд тогтмол гарах болсон юм. Энэ нь ч үр дүнтэй байж Хаслем хамгаалалтын байрлалд боломжийн тоглосон байдаг. 2004 онд Ламар Одом Лос-Анжелес Лейкерс багт очиж, төвд Шакил О'Нил ирсэн тэр үед Хаслем хүчний довтлогчоор гарааны тавд багтжээ. Тухайн улиралд түүний дундаж 10.9 оноо, 9.1 самбар байв.

Денвер болон Даллас багуудаас, Хаслемд дор хаяж 14 сая долларын гэрээний саналууд ирж байсантай холбоотойгоор 2010 оны долоодугаар сарын 12-нд Удонис Хаслемийг баг нь үлдээхийн тулд таван жилийн 20 сая долларын цалин өгөхөөр гэрээлэв.[1] Одоо тэрээр багийн түүхэнд хамгийн олон удаа самбараас бөмбөг авалт хийсэн тоглогч.

Эшлэл[засварлах]

  1. Хаслем подписал пятилетний контракт "Майами" на $ 20 млн. NBA.com. championat.ru (13 июля 2010 года). the original on 2012-05-02-с архивлагдсан. July 13, 2010-д хандсан.

Холбоос[засварлах]