Тай Лоусон

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Ty Lawson Nuggets.jpg

Тай Лоусон (англ. Ty Lawson, 1987 оны арваннэгдүгээр сарын 3-нд Мэриленд мужийн Клинтон хотод төрсөн) — Америкийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны Денвер Наггетс багийн холбон тоглогч юм. Лоусон 2009 оны драфтын №18 болж, түүнийг Миннесота Тимберволвес баг сонгосон ч нэг байрлалын хоёр тоглогчтой болсон тул Миннесота Денвер Наггетс багт худалдсан түүхтэй.[1] Хэдийн Лоусон нуруу намтай ч 2009 оны арваннэгдүгээр сарын 13-нд болсон Лос Анжелес Лэйкерс багийн эсрэг тоглолтонд эсрэг багийн төвийн тоглогч Дидье Илунга Мбенгагийн өөдөөс цагирганд тохсон явдал шуугиан тарьж байлаа. Түүнчлэн холын зайн шидэлтийг сайн гүйцэтгэдэг гэдгээ 2011 оны дөрөвдүгээр сарын 9-нд болсон нэгэн тоглолтон дээр харуулсан бөгөөд холын зайнаас 11 шидэж 10-ийг нь оновчтой болгосон ховор амжилтын эзэн болж, 37 оноо, 7 самбараас бөмбөг авалт, 6 ашигтай дамжуулалт өгсөн байжээ.[2]

Лоусон Литвийн Жальгирис 2011 оны төгсгөл хүртэл хэсэг хугацаанд тоглож байлаа.[3][4]

Товч мэдээлэл[засварлах]

  • Өндөр — 180 см
  • Жин — 88 кг
  • Өмсгөлийн дугаар — 3

Эшлэл[засварлах]

  1. Stapleton, Arnie. Wolves trade Lawson to Denver, USA Today, June 25, 2009.
  2. Ty Lawson scores career-high 37 to help short-handed Nuggets. ESPN.com. ESPN Internet Ventures (April 9, 2011). April 10, 2011-д хандсан.
  3. ZALGIRIS inks playmaker Ty Lawson
  4. Ty Lawson taking his game to Lithuania. ESPN.com. ESPN Internet Ventures (August 16, 2011). the original on 2012-08-27-с архивлагдсан. August 16, 2011-д хандсан.

Холбоос[засварлах]

  • Тоглогчийн мэдээлэл болон үзүүлэлт NBA.com
Commons
Викимедиа дуу дүрсний сан: Тай Лоусон

Загвар:Денвер Наггетс багийн бүрэлдэхүүн