Чейз Бадингер

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Бадингер Аризонагийн коллежийн багт.

Чейз Эндрю Бадингер (англ. Chase Andrew Budinger, 1988 оны тавдугаар сарын 22-нд Калифорни мужийн Энсинитас хотод төрсөн) — Америкийн сагсан бөмбөгчин бөгөөд НБА-гийн Миннесота Тимберволвес багийн жижиг довтлогч юм. 2009 оны драфтын №44 тэрээр Детройт Пистонс багт сонгогдсон ч шуудхан Хьюстон Рокетс (2009—2012) багт худалдагдсан байдаг. 2011 онд Миннесота Тимберволвес багийн эсрэг Рокетсийн тоглолтонд Бадингер 35 оноо авч шилдэг амжилтаа үзүүлж байв.[1] Улмаар 2012 онд Цагирагт довтлох үзүүлбэрийн тэмцээнд рэппер Пафф Даддигийн дээгүүр тохсон үзүүлбэрийг үзүүлж байсан ч Жереми Эванст ялагдаж байв.[2]

2012 оны зургаадугаар сарын 25-нд одоогийн багтайгаа нэгджээ.[3]

Товч мэдээлэл[засварлах]

  • Өндөр — 201 см
  • Жин — 100 кг
  • Өмсгөлийн дугаар — 10

Эшлэл[засварлах]

Холбоос[засварлах]