Никобарын арлууд

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Никобарын арлуудын байршил
Никобарын арлуудын газрын зураг

Никобарын арлууд (англ. Nicobar Islands) нь Энэтхэгийн далайн Бенгалын буланд орших, Энэтхэгт харьяалагдах арлууд бөгөөд 22 арлаас тогтоно. Хойд талд нь орших Андаманы арлуудтай хамтдаа Энэтхэгийн Андаман, Никобарын арлуудын тусгай бүсийг бүрдүүлнэ.

Томоохон арлуудыг нь дурьдвал, Кар Никобар арал, Каморта арал, Нанковри арал, Бага Никобар арал, Их Никобар арал зэрэг болно.

Нийт талбай нь 1,841км², хүн ам нь 2001 оны байдлаар 42,026. 65% нь уугуул оршин суугчид, 35% нь Энэтхэг, Шри Ланкагаас шилжин суурьшигчид болно.

1869 онд Их Британийн эзэмшлийн Энэтхэгийн цөллөгийн газар болсон. Мөн дэлхийн хоёрдугаар дайны үед, 1942-1945 оны хооронд Японы армийн эзэмшилд байв.

2004 оны 12 сарын 26-нд болсон Суматрын газар хөдлөлтөөс үүдэлтэй цунамигаар ихээхэн хохирол амссан.