Номин хөх бух
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
| Номин хөх бух | ||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() |
||||||||||||||
| Ховордолтын зэрэглэл | ||||||||||||||
| Биологийн ангилал | ||||||||||||||
|
||||||||||||||
| Латин нэршил | ||||||||||||||
| Cyanistes cyanus (Pallas, 1770) |
Номин хөх бух, Cyanistes cyanus (Parus cyanus), нь Хөх бух овгийн жижиг бор шувуу хэлбэртэн шувуу юм. Энэхүү шувуу нь Орос болон төв Азид өргөн тархан нутаглана.
Номин хөх бух навчит болон холимог ой мод, бутлаг, намагтай сэрүүн бүсэд амьдарна. Нүүдэллэхгүй бөгөөд модны нүхэнд үүрлэн 10 орчим өндөг гаргадаг. Тэд жавьж, ургамлын үрээр хооллоно.
Биеийн урт 12-13 см, толгой, сүүл, далавчны уг, хэвлий хэсэг нь цагаан, нүдний орчим бараан ба нуруу хэсэг нь цэнхэр өнгөтэй.
