Нуук

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Нуук
Нуук хотын байдал

Нуук (Nuuk) нь Данийн эзэмшлийн Гренландын хамгийн том хот бөгөөд 1979 онд байгуулагдсан, арлын өөртөө засан тохинох засгийн газар байрладаг төв юм.

Хотын албан ёсны нэр нь Гренланд хэлээр Нуук гэгддэг боловч даничуудын дунд Готхоб (дани хэл: Godthåb "Сайн хүсэл") нэрээрээ алдартай.

Түүх[засварлах]

Нуук хотыг 1728 онд Норвегийн шашин номлогч Ханс Эгеде байгуулсан. (Тэр үед Гренланд нь Норвегийн колони байжээ). Гэхдээ Нуук хот байгаа газарт 10-р зууны үеэс Викинг болон Эскимос, Данес үндэстнүүд оршин сууж байсан ул мөр бий.

Газарзүй[засварлах]

Нуук нь Гренландын баруун өмнөд хэсэгт, Хойд туйлын бүсийн өмнөд хязгаараас 240км алслагдсан Готхобын Фёрдтой хиллэн орших бөгөөд хүн ам нь 2005 оны 1 сарын 1-ний байдлаар 14,501.

Хотын нутаг дэвсгэр нь 100,000 орчим км2.

Ах дүү хотууд[засварлах]

Соёл боловсрол[засварлах]

Нуук хотод Гренландын их сургууль байрладаг.

Дэд бүтэц[засварлах]

Айр Гренланд нь Нуукт төвлөрөн, Гренландын бусад бүс нутгуудыг холбохоос гадна Данийн Копенхаген болон АНУ-ын Балтимор хүртэл тогтмол нислэгтэй.

Гадаад холбоос[засварлах]