Ням-Осорын Учрал

Ням-Осорын Учрал (1985 оны 1 дүгээр сарын 2-нд Улаанбаатар хотод төрсөн) - 2016 оноос Монгол Улсын Их хурлын гишүүнээр хоёр удаа сонгогдсон хүн.

Н.Учрал нь 1985 оны 1 дүгээр сарын 2-нд төрсөн айлын том хүүхэд Түүний эцэг 2021 онд Ардын багш цол хүртсэн, доктор Н.Ням-Осор "Их Засаг" олон улсын их сургууль үүсгэн байгуулагч, эх нь багш мэргэжилтэй түүхийн ухааны доктор Ж.Цэцэгмаа.

Боловсрол[засварлах | кодоор засварлах]

  • 2003 онд Их Засаг лицей сургууль, бүрэн дунд боловсрол эзэмшсэн,
  • 2007 онд Их засаг олон улсын их сургууль, эрх зүйч мэргэжлээр төгссөн.
  • 2010 онд Их Британийн Глоустершер их сургууль, Лимкоквин их сургуулийн Англи улсын Лондон хотын салбарт бизнесийн удирдлагын магистр хамгаалсан,
  • 2012 онд Монгол улсын Боловсролын их сургууль, түүхийн ухааны магистрын зэрэгтэй,
  • 2013 онд ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбар, Түүхийн ухааны докторын зэрэг хамгаалсан.

Ажилласан байдал[засварлах | кодоор засварлах]

  • 2007-2008 онд "Их засаг" олон улсын их сургуулийн ТУЗ-ийн дэд дарга
  • 2010-2016 онд Рояаль Академи, Рояаль олон улсын дээд сургуулийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал.
  • 2012-2014 онд Нийслэлийн Монгол ардын намын хорооны улс төрийн хэлтсийн дарга,нийслэлийн БЗД-ийн Иргэдийн Хурлын төлөөлөгч.
  • 2015 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Монгол улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн ажлын алба, Шадар сайдын олон нийттэй харилцах бодлогын зөвлөх.
  • 2016 онд Улсын Их Хурал дахь Монгол ардын намын /МАН/ бүлгийн зөвлөх.
  • 2010 оноос Монголын Франчайзингийн Ассоциацийн ерөнхийлөгч,
  • 2015 оноос МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны Дэд ерөнхийлөгч, 2019 оноос Ерөнхийлөгч,
  • 2015 оноос "Yes Mongolia" Монголын залуу багш нарын холбооны ерөнхийлөгч,
  • 2016 онд, 2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр Сонгино хайрхан дүүргийн 72 дугаар тойргоос хоёр удаа сонгогдсон.
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга.
  • 2022 оны 8-р сараас Цахим хөгжил, харилцаа холбооны сайд
  • 2023 оноос Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны даргаар ажиллаж байна.

Англи, орос хэлтэй.

Н.Учрал 2020 оны 11 дүгээр сард хүнд өвчин тусч эмчлүүлсэн.

Гэр бүлийн байдал[засварлах | кодоор засварлах]

2008 онд Ч.Сэлэнгэтэй гэрлээд гурван хүүхэдтэй болсон.

Түүний эмэгтэй дүү Н.Ундрал МҮОНТВ-ийн хөтлөгч.

Шагнал[засварлах | кодоор засварлах]

2015 онд Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэг хүртсэн.