Оноре де Бальзак

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Оноре де Бальзак
Honoré de Balzac (1842).jpg

Оноре де Бальзак 1842 онд
Луй-Огюст Биссоны авсан дагеротайп зураг

Төрсөн 1799 оны 5 сарын 20
Тур, Франц
Нас барсан 1850 оны 8 сарын 18
Мэргэжил Зохиолч, жүжгийн зохиолч

Оноре де Бальзак (фр. Honoré de Balzac, 1799 оны 5 сарын 20 – 1850 оны 8 сарын 18) нь Францын зохиолч, жүжгийн зохиолч байв. Түүний зохиосон 100 орчим өгүүллэг, жүжгээс бүрдэх Хүний комеди (La Comédie humaine) бүтээл нь 1815 оны Наполеон Бонапартын уналтын дараах Францын амьдралыг тод томруунаар дүрслэн үзүүлдэг билээ.

Нарийн дүрслэл, ямар нэгэн шүүлтүүргүй илэрхийлэл зэрэг онцлогоос нь түүнийг Европын утга зохиол дахь реализмыг үндэслэгчдийн нэг гэдэг. Түүний хэв маяг Марсел Пруст, Эмиль Зола, Чарльз Дикенс, Фёдор Достоевский зэрэг олон алдартай зохиолч болон Фридрих Энгельс зэрэг философичдын бүтээлүүдэд нөлөө үзүүлсэн билээ. Бальзакийн олон зохиол кино болон үзэгчдийн хүртээл болсон.

Зохиол бичиж эхлэхийнхээ өмнө нийтлэлч, улс төрч, бизнесмэн, шүүмжлэгч болох гэж оролдож байсан боловч амжилтад хүрээгүй бөгөөд өөрийн туулж өнгөрүүлсэн амьдрал нь түүний бүтээлд тусгалаа олсон байдаг.

Тэрээр 1850 онд олон жилийн дурлалт бүсгүй Эвелина Ханскатайгаа гэрлэсэн боловч тавхан сарын дараа ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ.

Гадны холбоос[засварлах]

Commons
Викимедиа дуу дүрсний сан: Оноре де Бальзак