Ормузын хоолой

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Ормузын хоолойн сансраас авсан зураг

Ормузын хоолой (Strait of Hormuz, перс хэлээр: تنگه هرمز) нь Персийн булан ба Оманы буланг холбосон хоолой юм. Хойд талд нь Иран, өмнө талд нь Арабын Нэгдсэн Эмирт Улс, Оманы харьяа Мусандам оршино. Хамгийн нарийн хэсгээрээ 33км өргөнтэй.

Эрт цагт энэ бүс нутагт Ормузын хаант улс оршиж байсан аж.

Персийн булангаас олборлодог газрын тосыг зөөвөрлөдөг усан зам үүгээр дайрч өнгөрдөг бөгөөд Иран-Иракийн дайны үед танкеруудыг довтолж, хоолойн усан замыг хаасны улмаас дэлхий даяар газрын тосны үнэ өсч байсан удаатай.

Ормузын хоолойн газрын зураг