Пажү

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Улаан өнгөтэй нь Өмнө Солонгос орон болон Кёнги аймаг дахь Пажү хот

Пажү (Пажу; солонгосоор 파주시 - па-жү-ши; англ. Paju; орос. Пхаджу) — Өмнө Солонгос улсын Кёнги аймгийн харьяаны 39 түмэн (2012 онд) хүнтэй хот. Умар Солонгосын Кэсон хотоос 38-р зэргэдээр зааглагдана. Энд байх Тура уулнаас Кэсонгийг харж болно. Хошуу (күнь) байсан Пажү 1997 оноос хот болж ахисан. 2002 онд төмөр замын өртөөтэй болсон. Өдгөө дотроо 5 балгас (ып), 9 сум (мёнь), 2 хороо (тун)-нд хуваагддаг.

Зураг[засварлах]