Кёнги

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Кёнги аймаг
—  аймаг  —
 • солонгосоор 경기도 → Кёнги-ду
 • англиар Gyeonggi Province
 • оросоор провинция Кёнгидо
Өмнө Солонгос орон дахь Кёнги аймаг
Улс орон Өмнөд Солонгос Өмнө Солонгос (БНСУ)
Муж, бүс Сүдуквонь
I зэрэгт Кёнги аймаг өөрөө
II зэрэгт Нэр бүхий 27 хот, 4 хошуу
Аймгийн төв Сүвонь
Газар нутаг 10,184 км²
Хүн ам 2011 онд 11,920,340 хүн
Нягт сийрэг 1170 хүн/км²
Ард түмэн үндсэндээ солонгос
Нутгийн олон Кёнгигийнхан
Цагийн бүс Солонгосын цаг (ГЦ+9)
Цахим газар gg.go.kr (солонгосоор)

Өмнөд Солонгосын нэгдүгээр зэргийн 17 нэгж, одоогийн 8 аймгийн нэг нь Кёнги (Кёнги-ду; солон. 경기도, 京畿道, Gyeonggi-do; англ. Gyeonggi Province; орос. Кёнгидо) юм. Чусон улсын үеэс "Кёнги" гэх аймаг уламжлагдан оршсоор өнөөг хүрчээ. Улсын нийслэл, тэргүүн их хот Сөүл, улсын З-р их хот Инчон хоёр 1946 он, 1981 онд цувран Кёнги аймгийн харьяанаас гарч аймгийн зэргийн нутаг болцгоосон. 2005 оны байдлаар Кёнги, Сөүл, Инчон гурвын нийлбэр 11,730 км² газарт БНСУ-ын хүн амын 48% болох 22,766,850 хүн оршин сууж байна. Үүнээс Кёнги аймгийн 10,183 км² талбайд 11,920,340 хүн амьдарч байгаа нь улсынхаа хамгийн шигүү суурьшилт аймаг гэдгийг нь илтгэдэг.

Кёнги аймаг засаг захиргааны эрх үүрэггүй Сүдуквонь мужид багтдаг. Баруун талаараа Шар тэнгист (далайн эрэг нь 413 километр урт) тулж, бусад талаараа Канвон, умард өмнөд Чүнчон, Инчон, Сөүл гэх адил зэргийн 5 нутагтай хаяа залгаж, хойгуураа Умард Солонгостой хиллэдэг. Зарим алба хэлтэс нь Үйжонпү хотод байрладгийг эс тооцвол засгийн газар нь үндсэндээ аймгийн хамгийн том хот Сүвоньд төвхнөсөн байдаг.

Засаг захиргааны хуваарь[засварлах]

Кёнги аймаг дотроо 28 хот (시 - ши), 3 хошуу (군 - gun, монголоор күн, үгийн хойно орвол гүн гэж хэлэгдэнэ; англ. county; орос. уезд), бүгд 31 нутаг болон хуваагдана. Үүнээс 7 нь яг хот шиг биш мөртлөө Сөүлийн тэлэлтээс болж хот гэж өргөгдсөн.

Гучин нэгэн нутаг (хүснэгтийн дугаараар)
# Бүтэн нэр солонгос англи орос Хүн ам (2010)
хот (시 ши) —
1 Сүвонь хот 수원시 Suwon Сувон 1,071,913
2 Соннам хот 성남시 Seongnam Соннам 949,964
3 Куян хот 고양시 Goyang Коян 905,076
4 Юнъинь хот 용인시 Yongin Йонъин 856,765
5 Пүчонь хот 부천시 Bucheon Пучхон 853,039
6 Аньсань хот 안산시 Ansan Ансан 728,775
7 Аньян хот 안양시 Anyang Анян 602,122
8 Намянжү хот 남양주시 Namyangju Намъянджу 529,898
9 Хуасон хот 화성시 Hwaseong Хвасон 488,758
10 Ыйжонбү хот 의정부시 Uijeongbu Ыйджонбу 417,412
11 Шихөн хот 시흥시 Siheung Сихын 407,090
12 Пёнтэк хот 평택시 Pyeongtaek Пхёнтхэк 388,508
13 Куанмён хот 광명시 Gwangmyeong Кванмён 329,010
14 Пажү хот 파주시 Paju Пхаджу 328,128
15 Күньпу хот 군포시 Gunpo Кунпхо 278,083
16 Куанжү хот 광주시 Gwangju Кванджу 228,747
17 Кимпу 김포시 Gimpo Кимпхо 224,350
18 Ичонь хот 이천시 Icheon Ичхон 224,350
19 Янжү хот 양주시 Yangju Янджу 187,911
20 Күри хот 구리시 Guri Кури 185,550
21 Усань хот 오산시 Osan Осан 183,890
22 Аньсон хот 안성시 Anseong Ансон 179,782
23 Үйван 의왕시 Uiwang Ыйван 144,501
24 Пучонь хот 포천시 Pocheon Пхочхон 140,997
25 Ханам хот 하남시 Hanam Ханам 179,782
26 Тундүчонь хот 동두천시 Dongducheon Тондучхон 144,501
27 Куачонь хот 과천시 Gwacheon Квачхон 66,704
28 Ёжү хошуу 여주시 Yeoju Йоджу 101,203
хошуу ( 군 күнь) —
29 Янпён хошуу 양평군 Yangpyeong Янпхён 82,802
30 Капён хошуу 가평군 Gapyeong Капхён 50,879
31 Ёньчонь хошуу 연천군 Yeoncheon Йончхон 41,770