Умар Чүнчон
Өмнөд Солонгосын нэгдүгээр түвшний 17 нэгж, одоогийн 8 аймгийн нэг нь Умард Чүнчон (Хойд Чүнчон; Чүнчонпүг-ду; солон. 충청북도, 忠清北道 Chungcheongbuk-do; англ. North Chungcheong Province; орос. Чхунчхон-Пукто) юм. 1896 онд найман аймгийн нэг Чүнчоныг хоёр хувааснаар тус аймаг үүсэв. Эхлээд бүхэл Солонгосын аймаг байсан бол 1945 онд Солонгос хоёр хуваагдсанаар БНСУ-ынх болжээ. 7,433 км² газарт нь 2010 оны байдлаар 1,512,157 хүн аж төрөн сууж байгаа. Аймгийн засгийн газар нь Чонжү хотод байрладаг.
Умард Чүнчон аймаг засаг захиргааны эрх үүрэггүй нутаг — Хусо мужид багтдаг. Эргэн тойрондоо Кёнги, Канвон, Умард Кёнсан, Өмнөд Чүнчон, Умард Чолла, Тэжон, Сэжун гээд аймгийн зэргийн 7 нутгаар хүрээлэгддэг улсынхаа далайд гарцгүй ганц аймаг нь мөн. Хойд захаар Нурён, зүүнээр нь Субэк гэх улсдаа том гэгдэх уулын нурууд тогтсон байдаг.
Засаг захиргааны хуваарь [засварлах]
Умард Чүнчон одоогоор 3 хот (시 - ши), 9 хошуу (군 - gun, монголоор күн, үгийн хойно орвол гүн гэж хэлэгдэнэ; англ. county; орос. уезд), бүгд 12 нутаг болон хуваагдаж байгаа.
| Газрын зураг | # | Нэр (монгол) |
солонгос | англи | орос | Хүн ам (2010) |
|---|---|---|---|---|---|---|
| — хот (시 - ши) — | ||||||
| 1 | Чонжү | 청주시 | Cheongju | Чхонджу | 666,924 | |
| 2 | Чүнжү | 충주시 | Chungju | Чхунджу | 203,212 | |
| 3 | Чэчонь | 제천시 | Jecheon | Чечхон | 134,698 | |
| — хошуу (군 - күнь) — | ||||||
| 4 | Чонвонь | 청원군 | Cheongwon | Чхонвон | 143,762 | |
| 5 | Ымсон | 음성군 | Eumseong | Ымсон | 84,088 | |
| 6 | Чиньчонь | 진천군 | Jincheon | Чинчхон | 61,915 | |
| 7 | Угчонь | 옥천군 | Okcheon | Окчхон | 49,730 | |
| 8 | Ёндун | 영동군 | Yeongdong | Йондон | 46,231 | |
| 9 | Куэсань | 괴산군 | Goesan | Квесан | 31,392 | |
| 10 | Чынпён | 증평군 | Jeungpyeong | Чынпхён | 31,531 | |
| 11 | Пуөнь | 보은군 | Boeun | Поын | 30,509 | |
| 11 | Таньян | 단양군 | Danyang | Танян | 28,165 | |
| БНСУ-ын засаг захиргааны хуваарь (17) | |||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
|||||||||||