Үлсан
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
| Үлсан 울산 蔚山 |
|||||
Дээрээс доош, зүүнээс баруун тийш: Үлсан хотын харагдах байдал, Үлсан хотын төв, Иаан Эксодиум цамхгууд, Үлсан дахь далайн эргийн наран шарлагын газар, Үлсан өртөө |
|||||
|
|||||
| Улс | |||||
|---|---|---|---|---|---|
| Муж | Ённам | ||||
| Засаглал | |||||
| - Захирагч | Пак Мэн-Вү | ||||
| Газар нутаг | |||||
| - Нийт | 1056.4 км² | ||||
| Хүн ам | |||||
| - Нийт (2008) | 1,126,879 | ||||
| - Нягтрал | 1030/км² | ||||
| Цэцэг | Наши лийр | ||||
| Мод | Гингко | ||||
| Шувуу | Том цагаан дэглий | ||||
| Цахим сүлжээ: ulsan.go.kr (Англи) | |||||
Үлсан (солон. 울산, 蔚山), албан ёсоор Үлсан их хот нь 1.1 сая гаруй хүн амтай, Өмнөд Солонгосын долоо дахь том их хот юм. Тус орны зүүн өмнөд хэсэгт, өмнө талаараа Бүсан, хойд талаараа Гёнжү, зүүн талаараа Япон тэнгис (Дорнод тэнгис)-ээр хүрээлэгдэн оршино.
Үлсан хотод Өмнөд Солонгосын аж үйлдвэрийн гол хөдөлгөгч хүч болох Үлсан Аж Үйлдвэрийн Дүүрэг байх бөгөөд түүнд дэлхийд томд тооцогдох Хьюндай Мотор корпорацийн автомашин угсрах үйлдвэр[1], Хьюндай Хүнд Үйлдвэр корпорацийн хөлөг онгоцны үйлдвэр[2], СК Энерги корпорацийн нефть боловсруулах үйлдвэр байдаг[3]. 2008 оны байдлаар Үлсан хотын нэг хүнд ногдох ДНБ $63,817 байсан нь Өмнөд Солонгостоо хамгийн өндөр үзүүлэлт юм[4].
[засварлах] Эшлэл
[засварлах] Гадны холбоосууд
| Commons: Үлсан - зураг, дуу, бусад юмс |