Палермо аймаг

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Итали улсын газрын зураг дахь Сицил муж (улбар шар+улаан), түүн доторх Палермо аймгийн (улаан) байршил

Палермо аймаг (итал. Provincia di Palermo; сиц. Pruvincia di Palermu) — Итали улсын 110 аймаг, түүн дотроо Сицил мужид харьяалагдах 9 аймгийн нэг. Аймаг (provincia) гэх засаг захиргааны нэгжийг муж (region), суурин (commune) хоёрын дундах гэж ойлгоно.

Палермо аймаг 4,992 км² (Сицил мужийн нутгийн 19.4%) нутаг, 1,239,272 (Сицилийн хүн амын 24.9%, Италийн аймгуудаас 7-р олон) оршин суугчтай. Аймгийн төв нь Палермо.

Палермо аймаг дотроо 82 суурин (commune) болж хуваагддагаас арван том нь:

Суурин (commune) газрын хуваарь
Нэр / Нэрийдлэг (Орос / Монгол) Итали нэр Хүн амын тоо
1 Палермо Palermo 660,085
2 Багерия Bagheria 55,797
3 Монреале Monreale 36,722
4 Карини Carini 33,660
5 Партинико Partinico 31,797
6 Термини-Имерезе Termini Imerese 27,458
7 Мизильмери Misilmeri 27,116
8 Виллабате Villabate 20,247
9 Чефалу Cefalù 13,774
10 Чинизи Cinisi 11,679