Папарацци
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Папарацци (Итали хэл: Paparazzi)[1][2] гэдэг нь алдартай хүмүүсийг дагаж, хувийн амьдралын тухай зургийг нууцаар аван өндөр үнээр худалдан амьдардаг гэрэл зурагчдыг хэлнэ.
Агуулга |
[Засварлах] Үгийн үүсэл
Федерико Феллинигийн найруулсан "Ла Долсе Вита" хэмээх киноны гол баатар, сурвалжлагч гэрэл зурагчин залуу Папараццогийн (Итали хэл: paparazzo) нэрнээс үүдэлтэй.
[Засварлах] Ерөнхий ойлголт
Папарацциуд өөрийн авсан зургаа тусгай агентаар дамжуулан, сонин сэтгүүлийн газарт зардаг. Гэхдээ ихэнх тохиолдолд зохиогчийн эрхийг нь хамтад нь зардаг тул 1 зурагнаас нэг л удаа орлого олдог байна.
Тэднийг алдартнуудын хувийн амьдралыг үл тоомсорлон, үл хүндэтгэн ханддаг гэж үзэх нь ч бий.
[Засварлах] Гадаад холбоос
| Commons: Paparazzi - зураг, медиа материалууд |