Пари Сен-Жермен

2006 оны Францын цомын шигшээ тоглолтыг үзэх, багаа дэмжихээр цугласан ПСЖ-ий хөгжөөн дэмчигчид

Пари Сен-Жермен (товчоор ПСЖ; Франц: Paris Saint-Germain, PSG) — Европын цомтой багуудын цомын эзэн (1996), Францын хошой аварга (1986, 1994), Францын цомын 8 удаагийн эзэн (1982, 1983, 1993, 1995, 1998, 2004, 2006, 2010), Франц улсын Парис хотод төвхнөсөн хөлбөмбөгийн баг. 2001 оноос хар хөх үндсэн хувцастай тоглож буй.