Парэтогийн зарчим

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Парэтогийн зарчим (англ. Pareto principle) буюу 80:20-ийн дүрэм (англ. 80-20 rule) гэдэг нь олон үзэгдлийн хувьд нийт үр дүнгийн 80 хувь нь зөвхөн 20 хувиас нь л шалтгаалдаг гэх зарчим юм. 1906 онд Италийн эдийн засагч Вильфредо Парэто Италийн нийт газар нутгийн 80%-г хүн амын 20% нь эзэмшиж буйг ажигласан бөгөөд хожим Иосиф М.Журан энэхүү зарчмыг санал болгож, Парэтогийн нэрээр нэрлэсэн байна. Бизнест "Нийт борлуулалтын 80%-г худалдан авагчдын 20% нь хийдэг" гэдэг. Математикт "Хангалттай олон тооны оролцогчид тодорхой зүйлсийг хувааж хэрэглэдэг гэвэл оролцогчдын (100 − k)% нь нийт зүйлсийн k%-г эзэмшдэг байх тийм k гэсэн тоо 50-иас (50 бол харьцангуйгаар тэнцүү хуваагдсан) 100-гийн (100-д ойрхон бол маш цөөхөн хэсэг нь бараг бүгдийг эзэмшдэг) хооронд олдох нь тодорхой". 80% гэдэг тоо нь математикийн хувьд ямар нэгэн тусгай утга агуулахгүй боловч амьдрал дээр олон тохиолдолд k нь 80-ийн орчимд байдаг байна.