Jump to content

Рембрандт

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Рембрант-с чиглүүлэгдэв)

Рембрандт буюу Рембрант Харменсоон ван Рейн (нид. Rembrandt Harmenszoon van Rijn [ˈrɛmbrɑnt ˈɦɑrmə(n)soːn vɑn ˈrɛin]; 1606 оны 7-р сарын 15 өдөр төрсөн- 1669 оны 10-р сарын 4 өдөр нас барсан) XVII зууныг төлөөлөх Нидерландын гэрэл, сүүдрийн мастер гэгддэг уран зураач. Тосон будаг төдийгүй, хорын сийлбэрийн арга болон эдгээрийн нийлмэл арга, хар зургийн аргыг хэрэглэн зурж байснаараа алдартай.

"Шөнийн эргүүл", 1632 онд "Доктор Түлпийн анатомийн хичээл" зэрэг зураг нь түүнийг нэрд гаргажээ.

Рембрандтын нүд нь өнгө ялгахдаа жирийн хүнийхээс өөрөөр хардаг байсан гэж яригддаг. Нэг төрлийн нүдний өвчин юм.

Рембрандт нь арван хүүхэдтэй чинээлэг, тээрэм эзэмшигч Хармен Герритсзон ван Рейны ес дэх хүүхэд болж төрсөн юм. Түүний эх нь Корнелла ван Зуютброук нь талхчны охин байлаа. Рембрандтыг латин дунд сургууль дүүргэсний дараа эцэг, эх нь түүнийг Лейдений их сургуульд оруулжээ. Гэвч нэг жил гаруйн хугацаанд суралцаад сургуулиасаа гарчээ. Рембрандт ердөө 15 настайдаа л ирээдүйд зураач болно гэж бүрэн шийдвэрийг гаргасан байдаг.

1623 онд Рембрандт Италид бэлтгэгдсэн, түүх, домог, библийн сэдвээр мэргэшсэн Питер Ластман-аас Амстердамд суралцжээ. 1627 онд Лейден рүү буцаж ирээд Рембрандт найз Ян Ливенсийн хамт өөрийн урлан нээж, оюутнуудыг элсүүлж эхлэв. Хэдэн жилийн дотор тэрээр маш их нэр хүндтэй болсон юм.

Тэрээр 1634 онд Са́ския ван Эйленбург (нидерланд. Saskia van Uylenburgh,: 1612-1642)-тэй Амстердамд гэрлэж их аз жаргалтай хэдэн жил болжээ.

Бүтээл (сонголтоор)

[засварлах | кодоор засварлах]

Д.Наранцацрал, М.Ганхүү "Рембрандт Харменс Ван Рейн", УБ 2007

 Commons: Rembrandt – Викимедиа дуу дүрсний сан