Савагт ариан
| Савагт ариан | ||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Ховордолтын зэрэглэл | ||||||||||||||
| Биологийн ангилал | ||||||||||||||
|
||||||||||||||
| Латин нэршил | ||||||||||||||
| Aegolius funereus (Линней, 1758) |
||||||||||||||
| Дэд зүйлүүд | ||||||||||||||
|
Aegolius funereus beickianus |
Савагт ариан, Aegolius funereus, нь ихэнх зүйлийн шар шувууд багтах Strigidae бүлэгт хамрах жижиг шувуу болно.
Энэхүү шар шувуу нь Еврази болон Хойд Америкийн шилмүүст ой хөвч, Альпийн нуруу, Хадат ууланд тархан нутагладаг. Модны хонгил нүхэнд үүрлэн 3-6 өндөг гаргана.
Савагт ариан нүүдлийн шувуу биш ч, зарим хэсэг нь намар болоход өмнө зүгт нүүдэллэдэг аж.
Идэш тэжээл [засварлах]
Тэд голдуу оготно зэрэг мэрэгч, хөхтөн, шувуу зэргээр хооллох ба зарим шавьж иднэ. Шөнийн амьдралтай ч, хойд зүгт нутаглах зарим нь зуны богино шөнөөс шалтгаалан өдөр ангуучлахад хүрдэг байна.
Гадаад төрх [засварлах]
Савагт ариан 22-27 см урт, далавчаа дэлгэхэд 50-62 см, ар нуруун хэсэг нь бор, дал мөр хэсэгт цагаан цоохор өдтэй. Том толгой, шар нүдтэй ба хүчирхэг шулуун нисэлттэй юм. Залуу шар шувууд нь шоколадан бор өнгөтэй байдаг.
Гадаад холбоос [засварлах]
- Tengmalm's Owl videos, photos & sounds on the Internet Bird Collection
- Загвар:ITIS
- Images at www.naturlichter.com
| Commons: Aegolius funereus - зураг, дуу, бусад юмс |