Снорри Стурлусон

Снорри-Эддагийн хэвлэл, 1666 он

Снорри Стурлусон (11791241 оны 11 сарын 23) нь Исландын түүхч, яруу найрагч, улс төрч юм. Снорри нь Исландын соёлын төв болсон Оддид боловсрол эзэмшжээ. Тэрээр тухайн үеийн Исландын хууль тогтоох байгууллага Алтингд 1215-1218 ба 1222-1231 онуудад 2 удаа сонгогдон хуулийн төсөл өргөн баригч хийж байжээ.

Норвегийн үлгэр домог, Шведийн хааныг элэглэсэн Гилфагиннинг, шүлгийн хэллэг бүхий Скалдскапармал, богино мөртүүдийн түүвэр болох Хаттатал зэргийг агуулсан "Эдда найраглал" ботийг авторласан байна. Мөн Норвегийн хааны эрэлхэг дууль хэмээх "Хэймскрингла" түүхийн ботийг бичжээ.

1218-1220 оны үед тэрээр Скандинавын орнуудыг зорьсон гол шалтгаан нь Норвегид очих байв. Норвегийн хаан IV Хоконы дагалдагчдын нэг болж түүнд зүтгэж байжээ. Түүний шүлгийн түүвэр болох "Шүлэглэхүй ухаан"-д нь Хокон хааныг магтан дуулсан хэсэг ч байдаг. Нөгөө талаас тэрээр Исландын тусгаар тогтолыг хамгаалахын тулд Исландын Норвегид дагалдан орохыг дэмжигч дотоодын хүчин болон хаан Хокон нарийн холбоог таслахыг оролдож байжээ.

1237 онд хаан Хокон болон Скули 2 нь хэлэлцээр хийн бүтэлгүйтэх үед түүнийг Скулигийн талд орсон гэгдэж гадаад оронд зорчихыг нь хориглосон байна. Гэвч Снорри нь энэ тушаалыг зөрчин Исланд руугаа буцснаас болж эзэн хааны өшт дайсан болжээ. 1241 онд Сноррид Хоконоос илгээсэн захиаг Сноррийн хүргэн Арни нь өгөлгүй хоцроосноос болж, эзэн хааныг үл тоомсорлосон болов.1241 оны 9 сарын 22-нд эзэн хааныг дэмжигч хүргэн Гиссүрт ордныхоо рашаанд орж байх үедээ баригдан алуулжээ. Түүнийг алагдсанаас хойш 21 жилийн дараа Исланд нь Норвегийн эрхшээлд оржээ.