Сүрэнгийн Бадрал

Сүрэнгийн Бадрал (1957 онд Улаанбаатарт төрсөн) - Монгол Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин цолтой дипломат.

Намтар[засварлах | кодоор засварлах]

1979 онд ЗХУ-ын Москва хотын Олон улсын харилцааны дээд сургууль төгссөн.

1979-1988 онд БНМАУ-ын ГЯЯ-нд ажилласан.

1988-1992 онд Монгол Улсаас Лаос улсад суугаа ЭСЯ-нд 1-р нарийн бичгийн дарга,

1992-1993 онд ОУВС-ийн төлөөлөгчийн газар ажилтан.

1993-1996 онд АНУ-ын Хавай дахь Их сургуульд сурч эдийн засгийн магистрын зэрэг хамгаалсан.

1996-1998 онд Монгол Улсын Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх.

1998-2002 онд ГХЯ-нд зөвлөх.

2002-2006 онд Женев дэх Байнгын төлөөлөгчийн газар зөвлөх.

2006-2009 онд ГХЯ-ны Олон улсын байгууллагын газрын зөвлөх.

2009-2012 онд Далайд гарцгүй орнуудын олон улсын судалгааны төвийн орлогч захирал.