Тана
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Тана гэдэг нь сувдны хясааг өнгөлж гоёл чимэглэлийн зориулалтаар бэлтгэсэнийг хэлдэг бөгөөд Монголчуудын дунд есөн эрдэнийн нэг гэж тооцогддог. Эмэгтэйчүүдийн гоёл чимэглэл болон ноёд язгууртнуудын хэргэм зэргийг илтгэсэн хувцасны тэмдэг болгон ашигладаг байсан. Ойрхи Дорнодын орнууд, Иран, Энэтхэг зэрэг газарт Исламын шашины сүм хийд, хаад ноёдын орд харш зэрэг байшин барилгын хана, хаалганд шигтгэн чимэглэл болгон ашигладаг. Эдүгээ ч таныг гоёл чимэглэлд шигтгээ болгон өргөнөөр ашигласаар байна.
[Засварлах] Гадаад холбоос
| Commons: Mother of pearl - зураг, медиа материалууд |