Тасманы тэнгис

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас

Харайх: Удирдах, Хайлт
Сансраас авсан, Тасманы тэнгис орчмын зураг (NASA-гийн авсан зураг)
Абель Тасманы аялсан зам

Тасманы тэнгис (Англи хэл: Tasman Sea) нь Номхон далайн нэг хэсэг бөгөөд Австралийн зүүн өмнөд хэсэг, Тасманы арал, Шинэ Зеландаар хүрээлэгдсэн тэнгис юм.

Талбай нь 2,300 мянган км² орчим, хамгийн гүнзгий хэсэгтээ 5,257м гүн. 1642 онд тус бүс нутгаар аялсан Нидерландын аялагч Абель Тасманы нэрээр 1890 оноос ийнхүү нэрлэгдэх болсон аж. Английн аялагч Жеймс Күүк ч мөн 1770-аад онд Тасманы тэнгисээр аялсан гэдэг.

[Засварлах] Арлууд

Тасманы тэнгист Австралийн эзэмшлийн Лорд Хав арал, Боллын пирамид, Норфолк арал зэрэг арлууд оршино. Норфолк арлаас хойших хэсэг нь Шүрэн тэнгист хамаарна.

Хувийн хэрэгсэлүүд