Тогтмол санах ой
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Тогтмол санах ой (англ. Read-only memory, ROM) нь компьютер, бусад электроникийн төхөөрөмжүүдэд хэрэглэгддэг санах ойн төрөл. ROM-д хадгалагдсан өгөгдөл нь ихэнхдээ өөрчлөгдөхгүй тул голдуу firmware (тодорхой техник хангамжтай нягт холбоо бүхий шинэчлэх шаардлага бага програм)-г түгээхэд хэрэглэгдэнэ.
ROM гэж ихэнх тохиолдолд mask ROM-г илтгэх бөгөөд энэ нь өгөгдөлтэйгээ хамт үйлдвэрлэгддэг ба үүнийг програмчлах боломжгүй. Орчин үеийн EPROM, flash EEPROM төрлүүдийн өгөгдлийг олон удаа (хязгаартай хэмжээгээр) устгаж, дахин бичих боломжтой байдаг. Mask ROM нь хэдийгээр хялбар бүтэцтэй байдаг ч өнөө үед эдийн засгийн хувьд ашигтай, хялбар програмчлах боломжтой шинэ төрлийн ROM-г хэрэглэх болсон.
[засварлах] Төрлүүд
- Mask ROM
- Programmable ROM (PROM) буюу One-time Programmable ROM - Ганц удаа өөрчлөх боломжтой ROM. Энэ нь өндөр хүчдэл ашиглан чип дахь холболтуудыг тасалдаг тул ганц удаа л програмчлагдана.
- Erasable Programmable ROM (EPROM) - Өгөгдлийг хэт ягаан туяагаар арилган өндөр хүчдэл ашиглан дахин програмчилдаг.
- Electrically erasable programmable read-only memory (EEPROM) - EPROM-той ойролцоо бүтэцтэй ч цахилгааны тусламжтайгаар бүх өгөгдлийг устгаж, дахин бичих тул програмчлах үед компьютераас салгах шаардлагагүй.
- Electrically alterable read-only memory (EAROM) - EEPROM-ийн төрөл. Битүүдийг нэг нэгээр нь өөрчилдөг.
- Флаш санах ой буюу Flash - 1984 онд зохион бүтээсэн EEPROM-ийн төрөл. Ердийн EEPROM-ийг бодвол устгах, дахин бичих хурд нь өндөр бөгөөд тус процессийг маш олон удаа гүйцэтгэх боломжтой.
- CD-ROM зэрэг оптик дискүүд нь интеграл схем дээр тулгуурлаагүй ROM-ийн төрөл юм.