Томас Хант Морган

Томас Хант Морган
Нобелийн шагналтан Нобелийн шагнал
Хүртсэн он: 1933
Хүртсэн салбар: Биологи, анагаах ухаан
Шалтгаан: Удамшилд хромосомын гүйцэтгэх үүргийн тухай судалгааныхаа төлөө

Томас Хант Морган (Англи: Thomas Hunt Morgan, 1866 оны 9 сарын 25 – 1945 оны 12 сарын 4) нь АНУ-ын генетикч, эмбриологич байв. Тэрээр Колумбын их сургуульд багшилж байсан

Морган нь Кентакки муж улсын Лексингтон хотноо еврей гаралтай гэр бүлд төрсөн юм. Хромосом нь удамшлын гол хүчин зүйл болох тухай "Хромосомын онол"-ыг баталж, 1933 онд биологи, анагаах ухааны салбарын Нобелийн шагналыг хүртсэн. Хожим түүний шавь нараас 8 хүн Нобелийн шагнал хүртсэн юм.

Тэр үед генийн мөн чанар нь ДНХ болох тухай мэдэгдээгүй байсан төдийгүй, гени гэж зүйл байдаг эсэхт эргэлзэх үзэл түгээмэл байсан юм. Морганы судалгаа нь ген нь хромосом хэмээх эсийн нэг хэсэг болохыг харуулсан бөгөөд түүний шинж чанарыг тогтоож, генетикийн шинжлэх ухааныг нэг шат ахиулсан гэж үнэлэгддэг.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Thomas Hunt Morgan – Викимедиа зураг, бичлэг, дууны сан