Транзистор

Транзистор нь өнөөгийн микроэлектроник, цаашилбал наноэлектроникийн суурь элемент юм. Анх 1948 онд транзисторыг зохион бүтээсэн бөгөөд зохиогч нь Нобелийн шагналыг ийнхүү транзистор зохиосноороо хүртжээ. Транзистор нь сигналыг өсгөгч, эсвэл электрон түлхүүрийн үүргээр өргөн хэрэглэгддэг хагас дамжуулагч төхөөрөмж юм. Транзистор нь нарийн, хурдан шилжилт хийх чадвартай учир өргөн хүрээний тоон болон аналог функцүүдэд ашигладаг. Транзисторыг хийхдээ Менделеевийн үелэх системийн IV-р бүлгийн элементүүд болох цахиур, германи ба бусад хагас дамжуулагч элементүүдийг ашигладаг.

Транзистор нь хийцийн хувьд биполар транзистор болон оронгийн транзистор гэсэн 2 үндсэн төрөл байхын зэрэгцээ чадал, давтамжийнхаа хувьд бага (нам), дунд, их (өндөр) гэж ангилагддаг. Транзисторыг тэмдэглэхийн тулд үсгийн код VT хэрэглэж болохыг зөвлөсөн байдаг.

Транзистор гэх нэр томьёо нь англи хэлний transfer resistor гэсэн үгнүүдээс бүтсэн угсарсан нийлмэл үг бөгөөд энэ нь цахилгааны хүчдэлд эсвэл цахилгаан гүйдэлд өгсөн хянах боломжтой цахилгаан эсэргүүцлийн функцтэй тохирох юм. Нөлөөлөх горимын хувьд электрон гуурстай (олны хэлж заншснаар электрон ламп) буюу өөрөөр хэлбэл триодтой төстэй.

Stub icon

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.


Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Транзистор – Викимедиа зураг, бичлэг, дууны сан