Туйлын цасчхөмрөг

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Туйлын цасчхөмрөг
Эрэгчин, Аляскад.
Эрэгчин, Аляскад.
Ховордолтын зэрэглэл
Status iucn3.1 LC.svg
Ховордоогүй (ОУБХХ)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Шувуу
Баг: Passeriformes
Овог: Хөмрөгийнхөн
Төрөл: Plectrophenax, Цасчхөмрөг
Зүйл: P. nivalis
Латин нэр
Plectrophenax nivalis
(Карл Линней, 1758)
Ижил утгатай нэршил

Passerina nivalis

Туйлын цасчхөмрөг (Plectrophenax nivalis), нь Хөмрөгийнхөн овгийн шувуу юм. Тэд дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст, хүйтэн сэрүүн уур амьсгалтай туйлын бүсээр тархан нутаглана. Нүүдлийн шувуу бөгөөд өвлийн улиралд богино зайг туулан өмнө зүгт очиж өвөлждөг.

Гадаад төрх[засварлах]

Энэхүү шувуу нь томхон, урт далавчтай хөмрөг ба 15-18 см урт, далавчаа дэлгэхэд 32-38 см болно. Биеийн жин 26-50 гр юм. Нисэх үед далавчин дээрх том цагаан толбо нь харагдана. Үржлийн улиралд эрэгчин нь харахад андашгүй. Хар нуруунаас бусад биеийн бүх хэсэг нь цагаан болдог. Эмэгчингийн нуруу нь хар саарал байна. Өвлийн улиралд хошуу нь хар үзүүртэй шар байх ба зун болоход эрэгчинийн хошуу нилдээ хар байдаг.


Тэд хад цохионд овор ихтэй үүр засаж, бор толботой цэнхэр ногоондуу өндөг гаргах ба 12-13 хоног дараад ангаахай гардаг.

Дэд зүйлс[засварлах]

Нийт 4 дэд зүйл бий. Үржлийн улиралдах эрэгчингийн өд сөдний ялгаагаар ангилжээ.

  • Plectrophenax nivalis nivalis. Европ, Хойд Америкийн туйлын бүсэд. Толгой нь цагаан, нуруу нь хар, багахан цагаан хэсэгтэй.
  • Plectrophenax nivalis insulae. Исланд, Шотланд. Цагаан толгой, хар хүзүү, нуруу нь хар.
  • Plectrophenax nivalis vlasowae. Азийн туйлын бүсэд. Цагаан толгой, нуруу гуя нь ихэнхдээ цагаан.
  • Plectrophenax nivalis townsendi. Камчатка, Сибирийн зүүүн хэсэг. vlasowae-с биеэр арай том ба төстэй.



Commons
Викимедиа дуу дүрсний сан: Plectrophenax nivalis

Гадаад холбоос[засварлах]