Тул

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Тул
Үүрийн голоос барьсан тул 2007 он.
Үүрийн голоос барьсан тул 2007 он.
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Хагадаст
Баг: Цагаалжтан
Овог: Хулдынхан
Төрөл: Hucho
Зүйл: H. taimen
Латин нэршил
Hucho taimen
Pallas, 1773

Тул (Hucho taimen) нь Хулд овгийн загас юм. Энэ загас нь урсгал усанд амьдрах ба манай орны Сэлэнгэ, Орхон, Эг, Үүрийн гол зэрэг гол мөрөнд элбэг тохиолдох ба загасчлах сонирхол бүхий жуулчдын анхаарлыг ихэд татдаг. Тул загасны өнгө нь газарзүйн бүсээс хамааран ялгаатай байх боловч голдуу оливын ногоон өнгөтэй ба толгойноос нуруу, сүүл хүртэл улаан бордуу өнгө хосолсон байна. Яргайн овгийн загас дотор хамгийн том юм. Өдгөө бүртгэгдсэн рекорд нь 210 см урт, 105 кг жинтэй болно. Тул загас 40 хүртэл насалдаг. Насанд хүрсэн тул нь бусад загасаар хооллох ба мөн оготно, зарим шувууг иддэг ажээ.