Түүхэн барилгын материал

Нураасан хананаас олзворлосон тоосго

Түүхэн барилгын материал гэдэг нь хуучин болон түүхэн барилгуудаас олзворлосон барилгын материалууд мөн. Энэ материалд дэлхийн хоёрдугаар дайнаас өмнөх барилгын материалуудыг тооцно.

Шинж тэмдгүүд[засварлах | кодоор засварлах]

Бараг бүх барилгын материалуудыг эргүүлэн ашиглаж болно. Хамгийн өргөн дахин хэрэглэгддэг барилгын материалууд нь тоосго, шалны банз, хаалгууд, цонх, модон дам нуруу. Түүхэн материалуудыг дахин ашиглах сонирхол нь олон талтай. Зарим материалууд нь цор ганц эсвэл зарим нь хүрээлэмжид ээлтэй байдаг. Мөн хуучин материал хэрэглэснээр шинээр барилгын материал үйлдвэрлэх шаардлагагүй. Ингэснээр байгаа эд баялагийг хамгаална. Амьдрал дээр түүхэн материал ашиглах хамгийн гол сонирхол нь гоо зүйн үндэслэлтэй байдаг. Иймээс ч "эртний барилгын материал" гэж нэрлэх нь бий. Үнэндээ ч эртний эдлэлээс онц ялгардаггүй. Германд ойролцоогоор нийт 150 компани түүхэн барилгын материалуудын худалдаа эрхэлдэг байна. Ихэнх түүхэн барилгын материал санал болгогчид нь гар урлалчидтай хамтран ажилладаг.

Нэмж унших[засварлах | кодоор засварлах]

  • M. Schrader, J. Voigt. Adressleitfaden für Altbausanierung und exklusives Bauen. Ed. Anderweit. Suderburg. 2004. ISBN: 3-931824-32-2
  • M. Schrader, J. Voigt. Bauhistorisches Lexikon: Baustoffe, Bauweisen, Architekturdetail.sEd. Anderweit. Suderburg. 2004. ISBN: 3-931824-29-2

Гадаад холбоос[засварлах | кодоор засварлах]