Улаанбаатарын сүлд

Улаанбаатарын сүлд
Дэлгэрэнгүй
Баталсан 1995 он

Монгол Улсын нийслэл Улаанбаатарын сүлд нь Нийслэлийн Эрх зүйн байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1-д “Нийслэл нь өөрийн туг, сүлд тэмдэгтэй байна. Мөн зүйлийн 2-д «Нийслэлийн туг, сүлд тэмдгийн загвар, хэрэглэх журмыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтооно» гэж заасан. Уг заалтыг үндэслэн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 1995 онд Нийслэлийн сүлд, далбааны загвар, хэрэглэх журмыг баталжээ.

Нийслэлийн сүлд тэмдэг нь мөрөвчит дугуй дүрсны төвд байрласан Богдхан уулын уламжлалт шүтээн Хангарьд байна. Хангарьд нь бат түвшин эрэмгий байдлыг илэрхийлж нийслэл хот өргөжиж алдар нэр нь тив дэлхийд мандан бадрахын утга санааг агуулна. Нийслэлийн сүлд тэмдэг Хангарьд нь магнайдаа төрт ёс, эрдэм мэдлэгийн бэлгэдэл соёмботой, баруун гартаа түмэн олондоо үүд хаалгаа цэлгэр сайхнаар нээж өөдлөн дэвшихийн санааг илэрхийлсэн очир бариулт түлхүүртэй, зүүн гартаа энэлэн үгүй ариун тэгш оршихуйн баталгаа бадам цэцгийг нандигнан барьж, аливаа хорын үндсийг эгнэгт устган дарах санааг гишгэн зогсож буй могойгоор илэрхийлсэн.