Ууршилт

Ууршилт

Ууршилт гэдэг нь шингэн дотор бөмбөлөг үүсгэхгүйгээр хий болж хувирахыг хэлнэ. Хэрэв шингэн дотор бөмбөлөг үүссэн тохиолдолд уг үйл явцан бидний мэдэхээр “Буцлах” үзэгдэл болж хувирна.

Жишээлбэл саванд үлдээсэн ус бага багаар багасна. Уг ус ууршиж уур буюу усны хийн төлөвт шилжсэн. Бөгөөд уг уур нь агаарт уусдаг.

Уурших үзэгдлийн эсрэг нь конденсацлагдах үзэгдэл юм.

Шингэн дэх молекулуудыг халаасан тохиолдолд тэдгий хөдөлгөөн хурдасдаг. Энэ үйлдэл нь шингэний молекулуудыг энергиэр цэнгэлж, хооронд нь мөргөлдүүлснээр өөр хоорондын зай нь уртсаж хийн төлөвт шилждэг.

Уурших болон буцлах хоёрын ялгаа.

Уурших үзэгдлийн үед зөвхөн шингэний өнгөн хэсэгт байгаа молекул шингэн төлөвөөс хийн төлөв буюу уур болж хувирдаг. Харин Буцалгах явцад шингэний доторх молекулууд уур болж хувирдаг. Ийм учраас ууршилтын явцад бөмбөлөгүүд үүсдэггүй, харин буцалгах явцад үүсдэг.

Ууршилт нь ямар ч температурт явагдаж болох бол буцлах үзэгдэл нь зөвхөн "Буцлах цэг" гэж нэрлэгддэг тодорхой температурт явагддаг. Ууршилт аажмаар явагддаг боловч буцалгалт нь илүү хурдан хугцаанд явагддаг.