Фауст (эмгэнэлт жүжиг)

Гретхен, Фауст болон Мефистофел,

«Фауст» эмгэнэлт жүжиг (герман. Faust. Eine Tragödie.), голдуу товчоор «Фауст» -германы алдарт зохиолч, гүн ухаантан Иоханн Вольфганг фон Гёте-г алдарт хүргэсэн гол зохиол бөгөөд гүн ухааны эмгэнэлт жүжиг юм. Доктор Фауст бодит хүний тухай домгуудын хамгийн алдартайг нь сонгон авсан байдаг.

Гёте доктор Фаустын тухай бичих санаагаа 60 жил тээж явсан гэдэг. Анхны хэсгийг (герман. Faust: der Tragödie erster Teil) 1790-ээд онд бичиж эхлээд 1806 онд дуусгаад хоёр жилийн дараа анх хэвлүүлж дараа нь хэд хэдэн удаа засвар хийж хэвлүүлж байжээ (хамгийн сүүлд 1828 онд). Хоёр дахь хэсгийг (герман. Faust: der Tragödie zweiter Teil) Гёте ахимаг насандаа бичиж 1832 түүнийг нас барсан дараа хэвлэгдсэн байна. Сүүлд 1886 онд Гёте-г залуу байхдаа 1772-1775 онд бичсэн «Прафауст» (герман. Urfaust), хэвлэгдсэн байна.

Хүнд хэцүү ритм, аяаас шалтгаалж «Фауст»-ыг германы яруу найргийн нэгэн оргил гэж үздэг.

Жүжгийн агууллга[засварлах | кодоор засварлах]

Эхлэл[засварлах | кодоор засварлах]

Жүжгийг хэрхэн яаж бичих талаар театрын захирал, яруу найрагч хоёрын хооронд уг эмгэнэлт жүжгийн агууллагад ямар ч ач холбоогүй маргаан үүссэнээр эхэлдэг. Энэхүү маргаанд захирал яруу найрагчид хандан үзэгч нь бүдүүлэг, тэнэг, өөрийн гэсэн үзэл бодолгүй байдаг, бусдын үгээр бүтээлийг дүгнэдэг гэж тайлбарладаг. Үзэгч бүр урлаг сонирхож биш зөвхөн "өөрийгөө бусдад харуулах"-ын тулд тоглолтонд ирдэг. Тиймээс үзэгчид ихэнх тохиолдолд үүнийг үнэлж чаддаггүй тул гайхалтай бүтээл хийх гэж оролдох нь утгагүй юм. Үүний оронд та орж ирж буй бүх зүйлийг овоолоод үзэгчид өгөхөд болно гэдэг.

Нэгдүгээр хэсэг[засварлах | кодоор засварлах]

Үйл явдал муу ёрын сүнс болсон Мефистофель (Умард Европын Сэргэн мандалтын үеийн муу ёрын сүнсийг төлөөлсөн дүр) "Фауст"-ын сүнсийг Их Эзэн бурханаас аварч чадах эсэх талаар дээд тэнгэрт түүнтэй мөрий тавьж буйгаар эхэлдэг.

Профессор Фауст судалгаа шинжилгээний ололтоороо ойр орчмын тосгоны оршин суугчдад маш их сайн сайхныг авчирсан боловч номноос олж авсан мэдлэгтээ сэтгэл хангалуун бус байдаг болж. Орчлон ертөнцийн дотоод нууц нь хүний ​​оюун ухаанд бүрэн нэвтэрч чадахгүй гэдгийг ухаарсан тэрээр цөхрөнгөө барсандаа хор уух гэж байтал гэнэт сүмийн хонхны дуу гарч түүнийг амиа хорлохоос сэргийлэн авардаг байна.

Өөрийн шавь Вагнерийн хамт хотоор тэнүүчилж явахдаа Фауст нохойтой таарч, түүнийгээ гэртээ авчирхад нохой нь Мефистофель-хүний ​​дүрд хувирчээ. Муу ёрын сүнс хэд хэдэн сорилтуудын дараа өвгөнийг өөрт нь жигшүүртэй болсон амьдралын баяр баясгаланг дахин мэдрэхийг ятгадаг. Үүний үнэ цэн төлбөр бол Фаустын сүнс ажээ. Гэрээгээ цусаар баталгаажуулсан Фауст "энгийн хувцас өмсөж, амьдралыг бүрэн ойлгож мэдрэхийн тулд мацаг бариад" гарчээ. Зугаа цэнгэлийн эрэлд Фауст, Мефистофель нар Лайпцигийг тойрч байв. Ауэрбахийн зооринд муу ёрын сүнс Мефистофель ширээн дээр өрөмдсөн нүхнээс дарс гаргаж аван сурагч шавь нараа дайлжээ. Фаустын Маргарита охинтой ойртох (Гретхен гэж өхөөрдөж дуудах) хүслийг Мефистофель өөгшүүлэн дэмждэг. Энэ хүслийг тэрээр зөвхөн махан биеийн таашаал гэж хардаг.

Фаустыг Маргаритатай ойр танил болгохын тулд Мефистофель Мартгаритагийн хөршийн итгэлийг олж авав. Фауст хайртай хүнтэйгээ шөнийг өнгөрөөхийг тэсэн ядан хүлээж байдаг. Тэрээр Маргаритад өөрт байгаа нойрны эмийг ээждээ өгч унтуулахыг ятгадаг. Эх нь уусан эмнээс болж нас бардаг байна. Хожим нь Маргарита жирэмсэн болсныг олж мэдээд түүний ах Валентин Фаусттай тулгардаг байна.

Зодоон дунд ах Валентиныг алаад Фауст муу ёрт Мефистофелийн хамт зугтаадаг. Тэрээр Маргаритаг мартсан байдаг бөгөөд санаандгүй таараад санасан байна. Фауст хайртай эмэгтэй нь Фаустаас олсон охиноо усанд живүүлсэн хэргээр шоронд цаазаар авахуулахаар хүлээж байгаа тухай Мефистофелээс мэдэж авчээ. Фауст ухаан санаагаа аажмаар орхиж буй Маргарет руу гянданд туслахаар яаран очоод түүнд зугтахыг санал болгодог байна. Охин муу ёрын сүнснүүдийн тусламжийг хүлээн авахаас татгалзаж, цаазаар авахыг хүлээхээр шийджээ. Мефистофель үхнэ гэж бодож байсан хүлээлтээс үл хамааран Бүрхан охины сүнсийг тамын зовлонгоос аврахаар шийдэж, "Аврагдсан" гэсэн шийдвэрээ гарган зарлажээ.

Төгсгөлд нь Мефистофель Бурхантай хийсэн мөрийгөө алдаж түүний сүр хүч аажмаар замхарч алга болдог байна.

"Фауст" Монголд[засварлах | кодоор засварлах]

Москвагийн театр урлагийн академи(ГИТИС)-ийн төгсөгч, найруулагч Мягмарнарангийн Батболдын тухайд баргийн хүн нэг уншаад ойлгохооргүй И.В.Гётегийн “Фауст” хэмээх тэр хүнд зохиолыг Монголын тайзнаа 2020 оны 11-р сард тавьсан. Тордайн Ганболд Ерөнхий продюсероор нь ажилласан байна.