Федерация цамхаг

2016

Федерация цамхаг нь (оросоор Федерация; германаар „Föderation“) 2004 оноос баригдаж эхэлсэн, шинэ Москва мужийн Москва хот бизнес хороололд байрлах тэнгэр баганадсан барилга юм.

Уг цогцолбор нь адил 243 м өндөр, 64 давхар хоёр цамхагаас бүрдэнэ. Эхний төлөвлөлтөөр нэг цамхаг нь 360 м өндөр, антеннтайгаа 506 м буюу 93 давхар болох байлаа. 2009 оны 12 сард хоёр цамхаг 243 м баригдахыг мэдэгэжээ. [1][2] Хоёр цамхагийн албан ёсны нэр нь Восток (анхлан илүү өндөр төлөвлөсөн байх үед) ба Запад (монголоор „Зүүн“ ба „Баруун“). Уг цогцолбор нь төлөвлөлтийн дагуу 2011 онд ашиглалтанд орно.

Уг барилгын архитекторууд нь Берлинд амьдардаг Серге́й Энве́рович Чо́бан ба Хамбургт ажиллаж амьдардаг Петр Швегер. Барилгын өртөг нь ойролцоогоор 390 сая евро болжээ. Уг барилгын дээд хоёр давхарт нь ресторан алсыг харах талбай ба усан сантай бялдаржуулах урлагийн клуб байрлана. Уг барилгын 50 %- ийг санхүүжүүлсэн ОХУ- ын ВТБ банк нь 30 давхрыг эзэмшинэ. Мөн Восток цамхагийн томоохон хэсгийг Hyatt Hotels Corporation тансаг зочид буудал захиалжээ. 2011 оны хавар ОХУ-ын Сбербанк Восток цамхагийн 85 ба 86- р давхруудыг худалдан авч өөрийн ВИП- оффис болгон 370 сая Америк долларын зээлийг барилгыг анхны төлөвлөлтөөр нь 2013 онд дуусгуулахаар өгсөн байна. [3]

Мөн үзэх[засварлах | кодоор засварлах]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. CTBUH Höchste Gebäude in Russland[permanent dead link]
  2. mirax.ru: [1][permanent dead link]
  3. Сбербанк купил VIP-офис в башне «Федерация»(russisch)

Гадаад холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Федерация – Викимедиа дуу дүрсний сан