Фетхуллах Гюлен

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Фетхуллах Гюлен (тур. Fethullah Gülen, 1941 оны 4 сарын 27-нд төрсөн) нь Туркийн шашны судлаач юм. Түүний бичсэн 60 гаруй номоос гадна "Гүлений хөдөлгөөн" түүнийг дэлхийд алдартай сэтгэгч гэдгийг баталдаг.

Монголчуудын хувьд түүнийг сайн мэдэхгүй. Гэхдээ Монголын ахлах сургуулиудын дунд сургалтаараа үнэлэгддэг МУИС-ийн харъяа байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай Монгол-Туркийн хамтарсан ахлах сургуулийн үндэслэгч гэдгийг мэддэг хүн ховор.

Түүний боловсрол бол бүхний эхлэл гэдэг үзлийн үүднээс байгуулагдсан дунд сургуулиуд Турк, Төв Азийн орнуудад өндрөөр үнэлэгддэг. Ихэнх сургуулиудад шашны боловсрол сургалтын хөтөлбөрт ордог гэгддэг ч Баян-Өлгийгөөс гаднах Монгол улс дахь сургуулиудад ажиглагддаггүй байна.