Франсиско Карбахал

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Франсиско Карбахал
Francisco S. Carvajal
Франсиско Карбахал

Бүрэн эрхийн хугацаа: 1914 оны 7 сарын 15 – 1914 оны 8 сарын 13
Дэд ерөнхийлөгч: Хосе Мариа Пино Суарес

Төрсөн: 1870 оны 12 сарын 9
Кампече
Нас барсан 1932 оны 9 сарын 20
Мехико
Эхнэр (нөхөр): Луиз Мартин

Франсиско С. Карбахал (1870 оны 12 сарын 9– 1932 оны 9 сарын 20) нь Мексикийн хуульч, улс төрч бөгөөд 1914 онд богинохон хугацаанд тус улсын ерөнхийлөгчөөр ажилласан хүн юм. Викториано Уэртагийн засаглалын үед Гадаад хэргийн сайдаар ажиллаж байгаад, түүнийг огцроход ерөнхийлөгчөөр сонгогджээ.

1870 онд Кампечед төрсөн Карбахал хууль зүйгээр суралцжээ. Тэрээр ерөнхийлөгч Порфирио Диасын үеэс чухал албан тушаалд дэвшин ажиллах болжээ. 1911 оны 5 сарын 3-нд Диас түүнийг үндсэн хуулийн босогч Франсиско Мадеротой хийсэн хэлэлцээрийг ахлуулахаар томилсон аж. 1913 онд Викториано Уэрта Мадерог түлхэн унагасныхаа дараа Карбахалыг Дээд Шүүхийн ерөнхийлөгчөөр томилов. Улмаар 1914 оны 7 сарын 10-нд Гадаад хэргийн сайдаар томилон, засгийн газрын бүрэлдэхүүндээ багтаажээ. Гэвч 7 сарын 15-нд нь Уэрта огцорч, Карбахал түүнийг залгамжилсан байна.

Сарын настай түүний засаглалын үед Венустиано Карранца болон түүний удирдсан Үндсэн хуулийнхний талын арми хүчирхэгжиж, Теолоюканы гэрээ ёсоор Карбахал 1914 оны 8 сарын 13-нд албан тушаалаа шилжүүлэн, Карранца 8 сарын 20-нд тангараг өргөсөн байна.

Огцорсныхоо дараа Карбахал АНУ руу гарч, Нью-Орлеанст байхдаа Луиз Мартинтай танилцан гэрлэжээ. Тэд 1918 оны 10 сарын 19-нд Франсиско хэмээх хүүтэй болсон байна. Карбахал 1922 онд Мехикод эргэн ирж, хуулийн мэргэжлээрээ ажиллаж байгаад 1932 онд нас нөгчжээ.

Эшлэл[засварлах]

  • (Испани) "Carvajal, Francisco," Enciclopedia de México, vol. 6. Mexico City, 1996, ISBN 1-56409-016-7.
  • (Испани) García Puron, Manuel, México y sus gobernantes, v. 2. Mexico City: Joaquín Porrua, 1984.
  • (Испани) Orozco Linares, Fernando, Gobernantes de México. Mexico City: Panorama Editorial, 1985, ISBN 968-38-0260-5.

External links[засварлах]

Өмнөх
Викториано Уэрта
Мексикийн ерөнхийлөгч
1914
Дараах
Эулалио Гутиеррез