Фредерик Шопен
Фредерик Шопен (Lua error in Module:Lang at line 1169: attempt to index field 'engvar_sel_t' (a nil value).), (пол. Fryderyk Franciszek Chopin, 1810 оны 3 сарын 1-д Польшийн Варшав хотын ойролцоох Желазова-Вола хотод төрж 1849 оны 10 сарын 17-д Парист нас барсан) -Польшийн хамгийн алдартай хөгжмийн зохиолч, гайхамшигт төгөлдөр хуурч, хөгжмийн багш. "Өндөр мэргэжлийн чадварт суурилсан яруу тансаг авьяастай" тэрбээр дэлхийд түгсэн алдар хүндээ Романтизмын үед олж авсан. Хөгжмийн суутан гэдэг нь бага нанаасаа танигдсан ба хөгжмийн урлагт бүрэн боловсорч, анхан үеийн бүтээлүүдээ дөнгөж 20 настайдаа буюу Польшийг орхихоосоо өмнө зохиож байжээ.
Польшийн хөгжмийн алдарт зохиолч Фредерик Шопены эцэг Николя Шопен, эх нь хоёулаа хөгжимд авьяаслаг хүмүүс байжээ. Шопен бүр багаасаа төгөлдөр хуур тоглож сурчээ. Анхныхаа багш Адальберт Живни гэдэг чех хүний ачаар жаал хүү улам сайн суралцаж, 7 насандаа полонез буюу эрхэмсэг аят төгөлдөр хуурын анхны бүтээлээ туурвижээ.
Ф.Шопены зохиол дотроос 2 концерт (1829, 1830), 3 сонат (1828—1844), фантази (1842), 4 баллад (1835—1842), 4 скерцо (1832—1842), экспромт, ноктюрн, этюд, вальс, мазурк, полонез болон бусад төгөлдөр хуурын зохиомжуудыг нэрлэж болно. Түүний зохиолууд нь гүнзгий чин сэтгэл, тансаг уран, өндөр техник хослуусан байдаг. Хөгжим аялгуу нь төрлөх польшийн ард түмэнд эрх чөлөө сайн сайханыг авчирхад туслана гэж Ф.Шопэн гүнээ итгэдэг байсан. «Польш эрх чөлөөтэй, гялалзсан, хүчирхэг болно!» гэж тэмдэглэлийн дэвтэртээ бичсэн байдаг. Фрэдэрик Шопэны олны өмнө тавьсан концерт 1848 оны 11 дүгээр сарын 16-д Лондонд болжээ.
Хүнд өвчинд нэрвэгдсэн Ф. Шопэн Англид хоёронтоо очиж эмчлүүлсэн боловч эдгэлгүй 39 настайдаа нас баржээ. Түүнийг төрсөн нутгийн шороотой хамт Парисын Пьер Лашезд оршуулж, сэрүүн ахуйдаа хүсэж байснаар хожим эх оронд нь зүрхийг нь хүргүүлэн Варшавын хутагт загалмайн сүмд байрлуулжээ. Польшийн хөгжмийн агуу их зохиолчийн амьдрал ид насандаа ийнхүү дууссан боловч тэрээр уран бүтээлийн гандашгүй арвин өвийг хүн төрөлхтөнд үлдээжээ.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Гарал үүсэл, гэр бүл
[засварлах | кодоор засварлах]Эцэг Николя Шопен (1771—1844), энгийн гаралтай хүн байжээ. Багадаа Францаас Польшид шилжин ирсэн. 1802 оноос Скарбека Желазова Вола язгууртны эдлэнд амьдарч, түүний хүүхдүүдийн хүмүүжүүлэгч байсан. Эцэг Николя Шопен 1806 онд Текле Юстина Кшижановска (1782—1861) –тай гэрлэсэн. Агуу хөгжмийн зохиолчийн эх нь өндөр боловсролтой, франц хэлтэй, төгөлдөр хуур дээр сайн тоглодог, уянгалаг сайхан хоолойтой бүсгүй байсан гэдэг баримт түүхэн сурвалжид үлджээ. Энэ орчинд жаал хүү Фредерик анхны хөгжмийн талаарх сэтгэгдэл, ойлголт, хүмүүжил бий болж багаасаа ардын хөгжимд сонирхолтой болсон.
1810 оны намар жаал хүү төрөөд хэдхэн сартай байхад нь Николя Шопены гэр бүлийнхээ хамт Варшавт шилжин суурьшсан. Варшавын лицейд тэрбээр франц, герман хэлний багшаар ажилласан. Сэхээтэн эцэг эхийн хайр, тэдний бүрдүүлж чадсан орчин авьяаслаг хүүхдүүдийн хөгжилд сайнаар нөлөөлсөн нь ойлгомжтой. Фредерик, том эгч Людвига (1807–1855), охин дүү Изабэлла (1811–1881), Эмилия (1812–1827) нарын хамт өсөж хүмүүжсэн бөгөөд тэдэндээ их хайртай байжээ.
Хүүхэд нас
[засварлах | кодоор засварлах]Франц эцэг, польш эхтэй Шопены төрсөн он сарын талаар хоёр өөр янзын гэрчилгээ байдаг байна.
- Иргэний бүртгэл
Польш хэлээрх төрсний гэрчилгээнд Фредерикийн нэрийг Fryderyk Franciszek.[EN 1] хэмээн бүртгэсэн байдаг. Харин түүний эцэг нь Фредерикийг 1810 оны 2-р сарын 22-д төрснийг өөрийн гарын үсгээр баталсан байдаг аж.[EN 2][EN 3][EN 4]
Фредерик багаасаа Моцартын адил хөгжмийн их авьяастай хүү байсан. Тэр хөгжмийн өндөр мэдрэмжтэй, хөгжим сонсож байгаад уйлчихдаг, их сэтгэлийн хөдлөлтэй, ургуулан боддог хүүхэд байжээ. 1818 онд Шопен 8 настайдаа анхны хөгжмийн зохиолоо бичсэн тухай Варшавын нэгэн сонинд бичсэн түүх үлджээ. Залуухан Ф.Шопенд ихээхэн найдвар тавьж хөгжимд уйгагүй сургадаг байв. Войцех Живный (1756—1842) гэдэг чех гаралтай төгөлдөр хуурч 7 настай хүүтэй хичээллэдэг байсан гэдэг. 8 настайдаа Польшийн язгууртнуудын баярт уригдан тоглож, 9 настайдаа концертод оролцож байсан, сүүлдээ хөгжмийн лицей болон Консерваторыг дүүргэжээ. Хүүгийн хөгжим тоглох авьяас ундарч 12 настайдаа Польшийн томоохон төгөлдөр хуурчдын эгнээнд зүй ёсоор багтав. Сүүлд Живный хүүд заах юм минь дууссан гээд хичээл орохоос татгалзсан байдаг.
Залуу үе
[засварлах | кодоор засварлах]Дунд сургууль төгсөөд 7 жил Живныйтэй хичээлж дууссаны дараа Ф. Шопен хөгжмийн зохиолч Иозэф Эльсэнтэй хөгжмийн онол заалгаж эхэлсэн. Тэрээр Антон Радзивила болон Четвертинский гүн нарын ивээлд орж дээдсүүдийн тааллыг хүртэж тэдний хүрээнд орсон. Улмаар Берлин, Дресден, Прагд очиж алдарт хөгжимчдийн концерт үзсэн нь түүнд ихээхэн нөлөөлсөн.
Нас биед хүрсэн нь
[засварлах | кодоор засварлах]1829 оноос Шопен Вена, Краков хотуудад өөрийн зохиолуудаар концерт тавин тоглож эхэлсэн. 1830 оны 11-р сарын 5-д Варшав хотыг орхиж дахин эргэж ирээгүй байна. 1830-аад оны сүүлчээр Жорж Сандад дурласан түүх эхэлдэг. Вена, Варшав болон Парист ээлжлэн суурьшдаг байсан тэрээр Польшид Оросын эзэрхийллийн эсрэг тэмцэл гарсны улмаас 1831 онд тэрбээр Парист удаан хугацаагаар амьдрахаар шийдсэн бөгөөд учир нь Польшийн босогчид ялагдал хүлээсэнд ихээхэн гутарсан ба үүнээ алдарт «Хувьсгалын этюд» зохиолдоо илэрхийлсэн байна. 22 насандаа анхны концертоо Парис хотноо тоглосон. Энэ концерт бүрэн дүүрэн амжилт авчирсан. Бусад алдарт хөгжимчид болон хөгжмийн зохиолчдоос Шопены ялгарах ялгаа нь тэрбээр хөгжим болон төгөлдөр хуурыг бусдад заах тун дуртай байв. 1837 онд уушги анх өвдөж эхэлсэн /сүрьеэ өвчин байсан гэж түүхчид үздэг/. Энэ үеэр Жорж Сандтай (Аврора Дюпен) нийлж амьдарсан байна. Улмаар Испанийн Маёорка арал дээр өөрийн хамгийн алдарт зохиолуудыг бичсэн байдаг.
Амьдралын сүүлийн жилүүд
[засварлах | кодоор засварлах]1847 онд Жорж Сандаас салснаар сэтгэлээр их унаж, дарамт эдэлсэн зэрэг нь өвчнийг нь даамжруулсан гэж үзэх үндэстэй. 1848 онд тэр орчин тойрноо солих зорилгоор Лондонд ирж концерт тоглон, багшилсан. Энэ нь түүний сүүлчийн аялал байв. 2 жилийн дараа буцаж Парист ирээд 1849 оны 10 дугаар сарын 5-д нас баржээ. Ф. Шопэныг нас барахад хөгжмийн ертөнц эмгэнэж түүний зохиолын мянга мянган шүтэн бишрэгчид оршуулгад ирсэн байдаг.
Түүнийг төрсөн нутгийнх нь шорооны хамт Парисын Пьер Лашезд оршуулж, амьд сэрүүн ахуйдаа хүсэж байснаар хожим эх оронд нь зүрхийг нь хүргүүлэн Варшавын хутагт загалмайн сүмд байрлуулжээ. Түүний оршуулган дээр өөрийнх нь бичсэн төгөлдөр хуурын II сонат эгшиглэж байв. Польшийн хөгжмийн агуу их зохиолчийн амьдрал ид насандаа ийнхүү дууссан боловч тэрээр уран бүтээлийн гандашгүй арвин өвийг хүн төрөлхтөнд үлдээжээ.
Дурсгал
[засварлах | кодоор засварлах]-Польшийн нийслэл Варшав хотын олон улсын нисэх буудлыг 2001 онд Фредерик Шопены нэрэмжит болгосон.
-Мөн Варшав хотод 1954 онд Фредерик Шопены мүзей (польш. Muzeum Fryderyka Chopina) байгуулагдсан.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Kobylanska: Heimat. S. 11.
- ↑ Was Chopin born 200 years ago?
- ↑ Frédéric Chopin, un franco-polo polonais
- ↑ Ernst Burger: Frédéric Chopin. Eine Lebenschronik in Bildern und Dokumenten. München 1990, ISBN 3-7774-5370-6, S. 13 f.: Abbildungen der Urkunden.
- Articles with faulty RISM identifiers
- All articles with faulty authority control information
- Фредерик Шопен
- Романтизм хөгжмийн зохиолч
- Польшийн хөгжмийн зохиолч
- Францын хөгжмийн зохиолч
- Сонгодог төгөлдөр хуурч
- Парисын хөгжимчин
- Феликс Менделсон Бартолдитай холбоотой хүн
- Оросын Хаант Улсын хүн
- Францын хүн
- Польшууд
- 1810 онд төрсөн
- 1849 онд өнгөрсөн