Халаасны компьютер

O2 Халаасны компьютер

Халаасны компьютер (англиар: Pocket PC, товчоор PPC) нь Microsoft Windows Mobile үйлдлийн систем бүхий авч явахад зориулагдсан гарын алганд багтах хэмжээтэй компьютер юм. Энэхүү төхөөрөмж нь мөн NetBSD, Linux, Android болон бусад үйлдлийн системүүдийг дэмжиж ажиллах чадвартай байдаг бөгөөд орчин үеийн персональ компьютерийн ихэнх боломжийг өөртөө агуулсан байдаг.

Одоогоор халаасны компьютерт зориулагдсан мянга мянган хэрэглээний програм байгаа бөгөөд тэдний ихэнх нь үнэгүй байдаг. Мөн эдгээр төхөөрөмжийн ихэнх нь өөртөө гар утас агуулж байдаг. Үүнээс гадна Microsoft-ийн халаасны компьютерууд нь GPS-ийн дохио хүлээн авагч, баркод уншигч, камер болон бусад төхөөрөмжүүдтэй зохицож ажилладаг.

Түүх[засварлах | кодоор засварлах]

Халаасны компьютер нь өмнөх үеийн тооны машины хэмжээтэй компьютерээс үүсэлтэй. 1970-аад оны үед програмчилдаг товчтой тооны машин нь бизнесийн болон шинжлэх ухааны энгийн тооцооллыг хийж чаддаг болсон. 1982 онд Hewlett Packard-ын HP-75 төхөөрөмж 1 мөр текст дэлгэцтэй, тоо үсэг бичих гартай, BASIC хэлийг дэмжих боломжтой болсон. HP 200Lx цуврал нь график дэлгэц, QWERTY гартай болсон. Omnigo 100 хувилбар нь DOS-ын орчинд график дэлгэц болон үзэг хэрэглэдэг болсон боловч өргөн дэлгэрээгүй юм.

Тодорхойлолт[засварлах | кодоор засварлах]

Microsoft: Халаасны компьютер бол "хэрэглэгчийн и-мэйл, утасны жагсаалт, төлөвлөгөө, ажлын даалгавар зэргийг хадгалах болон үзүүлэх, тоглоом, мультимедиа файлыг тоглуулах болон мессеж илгээх, хүлээж авах, вэб үзүүлэх зэрэг үүргийг гүйцэтгэдэг гарын алганд багтах хэмжээтэй төхөөрөмж юм."

"Халаасны компьютер" гэж нэрлэгдэхийн тулд гар төхөөрөмжүүд нь техникийн болон програмын хэд хэдэн шаардлагыг хангах ёстой.

Жишээлбэл, ямар нэг төхөөрөмж "Халаасны компьютер" байхын тулд дараах шаардлагыг хангах ёстой:

  • Microsoft-ийн Windows Mobile үйлдлийн систем ажилладаг
  • ROM дотроо тусгайлан хийж өгсөн програмуудыг агуулдаг
Тэмдэглэл: Windows Mobile нь Windows CE үйлдлийн систем болон үндсэн хэрэглээний програмуудыг агуулдаг.
  • Мэдрэг дэлгэц (touchscreen)-ийг агуулдаг
  • Төхөөрөмж нь өөртөө хэд хэдэн хэрэгцээтэй товчийг агуулдаг
  • ARM version 4 архитектурт зохицон ажиллах CPU-тэй (Intel XScale CPU, MIPS CPU эсвэл SH3 CPU).

Үйлдлийн системийн хувилбарууд[засварлах | кодоор засварлах]

Гол өгүүлэл: Windows Mobile


  • Windows Mobile 6.1
  • Windows Mobile 6
  • Windows Mobile 5
  • Windows Mobile 2003
  • Pocket PC 2000 болон 2002

Гадаад холбоос[засварлах | кодоор засварлах]