Хамас

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Hamas (арабаар Harakat al-Muqawama al-Islamiyya буюу үгчилбэл "Исламын эсэргүүцлийн хөдөлгөөн" гэсэн үг) нь Палестинийн Исламист суннит байгууллага. Тус байгууллагыг анх 1987 онд анхдугаар интифадагийн үеэр Ахмед Яссин ба Абдед Азиз аль-Рантисс нар Египетийн Лалын ахан дүүс байгууллагын Газын зурвас дахь салбар болгон байгуулж байв. 2006 онд Палестинийн хууль тогтоох байгууллагын сонгуульд Хамас парламентийн 132 суудлын 74-ийг нь авсан бөгөөд Газын зурвасыг хянаж байна. Тус бүлэг одоогийн Израиль, Баруун эрэг, Газын зурвасын нутаг дэвсгэрийг хамарсан Исламын үзэл санаан дээр тулгуурласан Палестинийн улс байгуулахыг эрмэлздэг. Хамас Израиль улсыг хүлээн зөвшөөрдөггүй.

Изз ад-Дин аль-Кассамын бригадууд[засварлах]

Хамас нь Израиль болон түүний иргэдийн эсрэг халдлага төлөвлөж, үйлддэг Изз ад-Дин аль-Кассамын бригадуудаараа алдартай. Израиль, АНУ болон бусад улсын энгийн иргэдийн эсрэг амиа золиослогчид олон удаа алан хядах ажиллагаа явуулсан учраас террорист байгууллагад тооцогддог. Йордан улс тус бүлгийг хууль бус хэмээн зарласан. Гэхдээ олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд Хамасын гишүүдийг зэвсэгт этгээдүүд гэж нэрлэдэг.