Хатуу диск
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Хатуу диск (Англи хэл: hard disk, hard disk drive) нь компьютерт мэдээлэл хадгалах зориулалт бүхий төхөөрөмж юм. Зарим тохиолдолд HD, HDD гэсэн товчилсон нэрийг хэрэглэх нь байдаг. Хатуу диск нь мэдээлэлийг хадгалахдаа соронзон орныг ашигладаг.
Хатуу дискийг компьютерийн эх хавтантай холбох хэд хэдэн төрлийн интерфэйс байдаг. Одоогоор хамгийн түгээмэл хэрэглэгдэж буй интерфэйс бол IDE интерфэйс юм. Энэ төрлийн интерфэйс нь хямд үнээр олон жил өргөнөөр ашиглагдаж буй боловч хамгийн хурдан нь биш юм. Сүүлийн жилүүдэд SATA интерфэйс гэрийн компьютерийн зах зээлд түгээмэл болж байна. Энэ интерфэйс янз бүрийн хурд протокол бүхий хэд хэдэн дэд категориор өндөр хурдаад өгөгдөл солилцох бололцоог олгодог. Өндөр хүчин чадлийн програм ажиллаж буй биснесс зориулалтын серверт SCSI интерфэйсийг ихээхэн хэрэглэгддэг.

