Төвөдийн хөх баавгай
Төвөдийн хөх баавгай | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Түвдийн хөх баавгай (Ursus arctos pruinosus)
| ||||||||||||||||||
Ховордолтын зэрэглэл | ||||||||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Латин нэр | ||||||||||||||||||
Ursus arctos pruinosus Blyth, 1854 |
Түвдийн баавгай буюу Түвдийн хөх баавгай (Ursus arctos pruinosus)[1] Түвдийн тэгш өндөрлөгт тархсан хүрэн баавгайн (Ursus arctos) дэд зүйл. Үүнийг мөн Хималайн хөх баавгай,[2] Хималайн цасны баавгай, Түвдийн хүрэн баавгай гэх зэргээр нэрлэдэг. Түвдээр Dom gyamuk гэнэ. Дэлхий дээрх хамгийн ховор дэд зүйлүүдийн нэг хөх баавгай зэрлэгээр ховор тохиолдоно. Баруунд хөх баавгайг зөвхөн бага зэрэг үс, ясны дээжээр л мэднэ. Анх 1854 онд ангилсан.
Хөх баавгай алмасны домог гарах үндэс болсон байж магадгүй гэдгээрээ алдартай. 1960 онд алмас хайхаар гарсан Эдмунд Хилларигийн удирдсан анги нутгийнхны 'алмасны үс' гэж таньсан хоёр туг үстэй буцаж иржээ. Сүүлд судалж үзэхэд хөх баавгайн үс байжээ. Хөх баавгай алмас амьдардаг гэх өндөр уулын оргил, цастай газраар байх магадлалгүй боловч идэж тэжээл ховордсон үед буюу ижлээ хайж явахдаа хүнтэй тааралддаг байж болох юм. Гэхдээ хөх баавгайн амьдрах орчин, тархалтын талаар мэдээлэл бага байгаа учраас батлахад хэцүү таамаглал юм.
Мазаалайг заримдаа Түвдийн хөх баавгайтай нэг дэд зүйл гэж ангилдаг. Энэ нь морфологийн ижил төстэй чанар болон говьд амьдрагч мазаалай хөх баавгайн популяцийн үлдэгдэл мөн гэсэн итгэл дээр үндэслэдэг. Гэхдээ мазаалайг заримдаа бие даасан дэд зүйл гэж ангилдаг ба гадаад төрхөөрөө Азийн хүрэн баавгайн дэд зүйлүүдтэй маш төстэй.
Хөх баавгайн тухай мэдээлэл бага учир байгаль хамгааллын статус тодорхойгүй. Гэвч АНУ-гийн Ховордсон амьтдын тухай хуулиар Хөх баавгай болон түүний бүтээгдхүүний худалдааг хориглосон. Түүнчлэн Ховордсон зүйлийн олон улсын худалдааны тухай конвенцийн (CITES) 1-р хавсралтад хамгаалагдсан зүйлээр жагсаасан. Хятадын уламжлалт анагаах ухаанд цөсийг нь хэрэглэдэг, түүнчлэн хүмүүсийн түрэлт зэргээс болж тоо толгой нь улам хорогдож байна.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Lydekker P.Z.S, (1897). "The Blue Bear of Tibet". Journal of Asiatic Soc. Bengal. XXII: p 426.
{{cite journal}}
:|pages=
has extra text (help); Unknown parameter|quotes=
ignored (help)CS1 maint: extra punctuation (link) - ↑ Arthur de Carle Sowerby (1920). "Notes on Heude's Bears in the Sikawei Museum, and on the Bears of Palaearctic Eastern Asia". Journal of Mammalogy - American Society of Mammalogists: p 225.
{{cite journal}}
:|pages=
has extra text (help); Unknown parameter|quotes=
ignored (help)
Гадны холбоос
[засварлах | кодоор засварлах] Викизүйлд Ursus arctos-тай холбоотой мэдээлэл байна. |