Ховордсон зүйл

Ховордсон амьтны нэг жишээ бол үчимбэр юм.

Ховордож устах аюулд тулгарсан амьтан, ургамал, бусад амьд биетийн бүлгийг ховордсон зүйл гэнэ. Амьдрах орчны хомсдол, хүний үйл ажиллагаа, өрсөлдөгч зүйлийн өсөлт, дайсан амьтны тооны өсөлт гэх мэт олон учир шалтгааны улмаас амьтан ургамал ховордож устах аюулд тулгардаг. Судлаачид дэлхийн бүх амьд биетийн дөч орчим хувь ховордож байгаа гэсэн дүгнэлтийг гаргажээ. [1] Улс орон бүрт өөрийн ховордож байгаа зүйлүүдийг хамгаалах хууль, дүрэм хязгаарлалтууд байдаг. Ховордсон зүйлүүдийг олон улсын хэмжээд устах аюулд хэр ойрхон байгаагаас хамааруулан ховор, нэн ховор, устаж байгаа, байгаль дээр устсан, бүрмөсөн устсан гэх мэтээр ангилж үздэг. Монгол орны ховордсон амьтдын тухай Монгол улсын улаан номоос мэдэж болох бөгөөд анх 1986 онд хэвлэгдэж, хожим дахин засварлаж хэвлүүлсэн. Уг номд загас хоёр зүйл, хоёр нутагтан хоёр зүйл, мөлхөгч дөрвөн зүйл, шувуу арван ес, хөхтөн хорин гурван зүйл амьтан багтаж байжээ.

Дэлхийд ховордсон зарим амьтдын жагсаалт:

Монгол оронд ховордсон амьтдын жагсаалт:

Монгол төдийгүй дэлхий даяар хулгайн ан агнуур ховор ан амьтдын тоо толгойг цөөрүүлэх нэг чухал шалтгаан болдог бөгөөд Африкийн хирс, Монголын бөхөнгийн эвэр, бугын цусан эвэр гэх мэт нь Хятадын анагаах ухаанд үнэт түүхий эд болдог учир эдгээр амьтад хулгайн ангийн золиос болдог.

Лавлах[засварлах | кодоор засварлах]