Хотжилт

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас

Харайх: Удирдах, Хайлт
Хонконгтой залгаа орших Шенжень хотын байдал. 1980-аад оноос хотжилт эрс түргэсч, хэдхэн жилийн дотор 6 сая хүн ам бүхий том хот болон хувирчээ.

Хотжилт гэдэг нь ямар нэгэн бүс нутаг буюу улсад хотын хүн ам хөдөөний хүн амаас олон болж, төвлөрөн суурьших үзэгдлийг хэлнэ.

Агуулга

[Засварлах] Хотжилтын явц

2005 онд НҮБ-ээс гарсан "Дэлхийн хотжилтын төлөв байдал" хэмээх илтгэлд "20-р зуун нь дэлхийн хүн амын дунд хотжилт эрс хурдацтай явагдсан үе байлаа" хэмээн онцолсон байдаг. 1900 онд 220 сая буюу дэлхийн хүн амын 13% байсан хотын хүн ам 1950 онд 732 сая (29%), 2005 онд 3 тэрбум 200 сая (49%) болж өссөн байна. Тус илтгэл ёсоор 2030 онд хотын хүн ам дэлхийн хүн амын 60% буюу 4 тэрбум 900 сая болно гэж таамаглаж байгаа юм[1].

Хотжилтын хувь хөгжингүй орнуудад харьцангуй их боловч хөгжиж буй орнуудад хотжилтын хурдац сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байна.

[Засварлах] Хотжилт ба хот төлөвлөлт

Сингапурын шинэ дүүрэг Букит Баток. Хот төлөвлөлтийн дагуу баригдсан аж.

Хотжилт нь аяндаа явагдахаас гадна, хүний төлөвлөгөөний дагуу явагдаж болно. Хотын захад шинэ хорооллуудыг урьдчилан батлагдсан төлөвлөгөөнд үндэслэн барьж байгуулах нь бий.

[Засварлах] Мөн үзэх

Даниэл Бурнхэмийн Чикаго хотын хот төлөвлөлт (1909 он)

[Засварлах] Ишлэл

  1. World Urbanization Prospects: The 2005 Revision, Population Division, Department of Economic and Social Affairs, UN

[Засварлах] Гадаад холбоос

Хувийн хэрэгсэлүүд