Хужанд

Тажикистан дахь байршил

Хужанд (тажикаар Хуҷанд гэж бичээд Хужа́нд гэж хэлдэг) хот бол Тажикистан улсын нийслэл Душанбегийн дараах хоёрдугаар том хот нь юм.

Хужанд хот одоо улсынхаа Согд аймгийн засаг захиргааны төв юм. Ферганы хөндийд Душанбегаас 200 км (авто замаар 341 км) зайтай оршдог. Хотын дундуур Сырдарья мөрөн урсдаг бол хойд талд нь Моголтау (монгол уул) уул, өмнөд талд нь Туркестаны (түрэг газрын) нуруу байна.

Персээр Хоженд (خجند) гэдэг байсан хот ЗХУ-ын Ленинабад хот болсон нь 1936 он. 1991 онд уугуул тажик нэрээ «Хужанд» хэмээн сэргээжээ.

1897 онд 3 түмэн хүн байсан бол 1989 онд 16 түмэн хүнтэй болж байв. Одоо 167 мянган хүнтэй.[1] Хүй дүүргийг нийлүүлвэл 573 мянга болно.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Хужанд – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Лавлах холбоос[засварлах | кодоор засварлах]

  1. "Численность населения Таджикистана на 1 января 2013 года" (PDF). Archived from the original (PDF) on 2013-09-21. Retrieved 2014-04-01.