Хью Грант

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Хью Грант

Хью Грант Шотландад, 2007 он
Төрсөн Хью Жон Грант
1960 оны 9 сарын 9
Лондон, Англи
Идэвхитэй жил 1982-одоо
Түнш түнш(үүд) Элизабет Хёрли (1987-2000), Жемима Хан (2004-2007)

Хью Грант (англ. Hugh Grant, 1960 оны есдүгээр сарын 3-нд төрсөн) нь Английн жүжигчин, найруулагч юм. Түүний бүтэн нэрийг Хью Жон Мунго Грант (англ. Hugh John Mungo Grant) гэдэг ба кино урлагийн ертөнцнөө Дөрвөн хурим, нэг оршуулга (1994) киноны Ричарч Куртисийн дүрээрээ анх танигджээ.[1] Түүний дараа үзэгчдийн сайн мэдэх болсон Сүүлчийн өдөр (1987), Оюун ухаан ба мэдрэхүй (1995), Ноттинг Хилл (1999) киноны Уильям Таккерийн дүрийг бүтээсэн бөгөөд түүнчлэн Брижет Жонесийн өдрийн тэмдэглэл (2001), Хүүгийн тухай (2002), Америк мөрөөдөл (2006)[2], Хөгжим, яруу найраг (2007) зэрэг алдартай кинонуудын гол дүрүүдэд тогложээ.

Файл:Hugh Grant in FWAAF.jpg
Дөрвөн хурим, нэг оршуулга киноны Ричард Куртисийн дүр.

Дөрвөн хурим, нэг оршуулга киногоороо 1994, 1995 онуудад кино наадмын Алтан бөмбөрцөгөөс Шилдэг эрэгтэй жүжигчин, 1994 онд Английн кино урлагийн BAFTA-гийн Шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчний шагналыг тус тус хүртсэн юм.

Эшлэл[засварлах]

  1. Sharon Knolle and Liza Foreman. "Scribe's alter ego evolves on celluloid", Variety, 16 December 2002, p. A8. 11 September 2007-нд авсан. 
  2. Rotten Tomatoes: Hugh Grant. IGN Entertainment. 25 September 2007-д хандсан.