Цэнэгийн нягт

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Цэнэгийн нягт гэдэг нь шулуун, гадаргуу, эсвэл эзэлхүүнд ноогдох цахилгаан цэнэгийн хэмжээгээр илэрхийлэгдэх шугаман, гадаргуугийн, эсвэл эзэлхүүн цэнэгийн нягтыг хэлдэг. Эдгээр нягтуудыг харгалзан кулон / метр (К/м), кулон / метр квадрат (К/м²), кулон / метр куб (К/м³) нэгжүүдээр илэрхийлдэг. Цахилгаан цэнэг нь эерэг, сөрөг байдаг учир цэнэгийн нягт нь сөрөг утгатай байж болдог. Мөн нягттай адил энэ нь байрлалаас хамаарна. Мөн үүнийг цэнэг зөөгчийн нягттай андуурч болохгүй. Химийн шинжлэх ухааны хувьд энэ ойлголт нь тодорхой бөөмс, молекул, атомын эзэлхүүнд оногдох цэнэгийн түгэлтийг илэрхийлнэ.

Сонгодог цэнэгийн нягт[засварлах]

Тасралтгүй цэнэг[засварлах]

l шулуун, S гадаргуу, V эзэлхүүн дэхь \alpha_q(\mathbf r), \sigma_q(\mathbf r), \rho_q(\mathbf r) цэнэгийн нягтуудын интеграл нь тэдгээр бүсэд орших нийт цэнэг Q-тэй тэнцүү байна: [1]

Q=\int\limits_L \alpha_q(\mathbf r) dl,
Q=\int\limits_S \sigma_q(\mathbf r) dS,
Q=\int\limits_V \rho_q(\mathbf r) \,\mathrm{d}V.

Энэхүү холбоо нь цэнэгийн нягтын математик хэлбэрээр тодорхойлж байна. Цэнэгийн нягтыг товъёолсон тэмдэглэлүүд нь тухайн салбар судалгаанаас хамааран янз бүр байдагийг санах хэрэгтэй. Бусад нийтлэг тэмдэглэгээнүүд нь тухайлбал (К/м), (К/м²), (К/м³)-ын хувьд харгалзан \lambda, \sigma, \rho; or \rho_l, \rho_s, \rho_v байдаг.

  1. Spacial Charge Distributions - http://www.ac.wwu.edu/~vawter/PhysicsNet/Topics/Gauss/SpacialCharge.html