Чарльз Бора

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Чарльз Бора
Хөнгөн атлетик
Төлөөлдөг улс: Америк Америк
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Чарльз Эдвард Бора
Төрсөн огноо 1906 оны 11 сарын 11 (1906-11-11)
Нас барсан огноо 1980 оны 11 сарын 4 (73 насалсан)
Нас барсан газар Аризона, Финикс
 
Медалиуд
Зуны олимп
Алт Амстердам 1928 4x100 м буухиа

Чарльз "Чарьли" Эдвард Бора (англ. Charles "Charley" Edward Borah, 1906 оны 11 сарын 11 – 1980 оны 11 сарын 4) нь Америкийн Нэгдсэн Улсын хөнгөн атлетикч, 1928 оны зуны олимпийн 4x100 метрийн буухиа уралдааны аварга багийн гишүүн юм.

Андовер дэх Филлипс Академийг төгссөн Бора Сонирхогчдын Хөнгөн Атлетикийн Холбооны АШТ-д 1926 онд 100 ярд, 1927 онд 220 ярд, 1928 онд 200 м-ийн зайд түрүүлжээ. Өмнөд Калифорнийн Их Сургуульд суралцаж байхдаа 1927 онд Америкийн Коллежуудын Сонирхогчдын Хөнгөн Атлетикийн Холбооны 100, 220 ярдын зайн гүйлтийн аварга болсон. Мөн 1926, 1927 онд хоёр ч удаа Чарьли Пэддокийн тогтоосон 100 ярдын зайн дэлхийн дээд амжилт болох 9.6 секундын амжилтыг давтжээ.

Амстердамын олимпод Бора 100 м-ийн гүйлтийн 1/4 шигшээд шалгарснаас гадна 4x100 м-ийн буухиа уралдаанд 41.0 секундээр дэлхийн дээд амжилтыг давтан түрүүлсэн АНУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж, гуравдугаарт гүйжээ.

Чарльз Бора 74 насны төрсөн өдрөөсөө долоохон хоногийн өмнө Аризона муж улсын Финикс хотноо нас нөгчжээ.