Шадар гурван цэрэг
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Шадар гурван цэрэг (Франц хэл: Les Trois Mousquetaires; 1844) нь Францын зохиолч Алэксандр Дюмагийн ном юм.
Дюма уг зохиолдоо дундад зууны үеийн улс төрийн байдал, тэр үеийн амьдралыг нүдэнд харагдтал уран бодитойгоор дүрсэлсэн байдаг. Зохиолын гол дүр болох Д'Артанъян гэгч зальтай, овжин, эрч хүчээр дүүрэн Гаскон залуу Франц улсын шадар цэргийн албанд элсэн орж өөр шигээ хүч тэнхээ ид бяраар дүүрэн 3 найзтай болно. Ингээд л тэр 4-ийн адал явдал эхэлнэ. Тэдний замд хаан, хатан, хамба 3-ын зөрчил, үхэл хагацал, хайр сэтгэл, хууран мэхлэлт гээд юм юм л гардаг.